"Улаанбаатар гурил"-ын үйлдвэрт гал гарч, албаныхан тархалтыг зогсоож, унтраахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 25

"Улаанбаатар гурил" ХХК-ийн агуулахад гал гарч, албаныхан яг одоо  галыг унтраахаар ажиллаж байна. 

Тодруулбал, өнөөдөр /2023.12.25/ нийслэлийн  Баянгол дүүрэг 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өглөөний 06.38 минутад онцгой байдлын албанд иржээ.

Дцудлагын дагуу, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмээн(203.91.115.41) 2023 оны 12 сарын 25

Одоо гурил ховордож үнэ өснө, гүйцээ

0  |  0
Top