Сун Жүн Ки, Кэти Луис Сондерс нарын амьдрах тансаг ПЭНТХАУС

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ки жүжигчин Кэти Луис Сондерстой гэрлэлтээ батлуулсан, удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухайгаа хэдхэн хоногийн өмнө зарласан билээ.

Хосууд БНСУ-д суурин амьдрахаар шийджээ. Тэд БНСУ-ын хамгийн үнэтэй үл хөдлөх болох "Eterno Cheongdam" орон сууцны хороололд захиалга өгчээ. Хан мөрний эрэг дагуу байрлах уг барилгад дуучин IU, "BTS" хамтлагийн гишүүн RM, Жимин нар мөн орон сууц худалдан авчээ

IU-ийн захиалсан пэнтхаус 11.7 сая ам.долларын үнэтэй байсан. Харин Сун Жүн Ки, Кэти Луис Сондерс нар 12 сая.ам доллар буюу 15 тэрбум вонын пэнтхаус захиалжээ. Захиалагчид энэ оны 12-р сард шинэ байрандаа нүүж орох аж.

Одоогоор хосууд Кэтигийн эцэг, эхийн хамтаар Итэвон дүүрэгт байрлах 20 тэрбум вонын орон сууцанд амьдарч буй. Интернэт хэрэглэгчид Сун Жүн Киг олон ангит киноны анги тус бүрээс 300 сая вон, CF-ийн дэмжлэг бүрт ойролцоогоор 1 тэрбум вон авдаг хэмээн тооцоолоод байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Delgertuya(202.126.90.68) 2023 оны 02 сарын 03

Pizdruu...naad oron suuts chin miniih za yu

2  |  2
No matter (66.181.160.7) 2023 оны 02 сарын 03

*** off

1  |  1
Top