BTS Шюга, BIGBANG Тэян хоёр хууч хөөрлөө

2023 оны 01 сарын 31

Өмнөд Солонгосын К-Поп ертөнцийн өмнө болон өдгөө үеийн домог болсон хоёр хамтлагийн дуучид SUCHWITA шоунд оролцож, хууч хөөрлөө.

Шюга Тэянаас залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгөх вэ зэрэг олон зүйл асууж сонирхсон юм.

Дараа нь тэд тус тусын хамтлагийн хамгийн алдартай гэж үздэг тоглолтоо дурсан санасан. Шюга “MAMA 2017” ёслолын тоглолтоо хамгийн шилдэг нэрлэсэн.

Харин Тэян “MAMA 2014” дээр G-Dragon-той хамт дуулснаа шилдэгт тооцжээ.

Шюга багадаа BIGBANG-ийг шүтэн биширдэг байснаа ярьсан бол Тэян BTS-ийг мөн магтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top