Продюсер Х.Анхбаяр анхны хөгжмийн бүтээлээ цацлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

 

Хөгжмийн зохиолч, продюсер Х.Анхбаяр өөрийн анхны хөгжмийн бүтээлээ олон нийтэд цацлаа. Тэрээр "Зэлэм" хэмээх энэхүү бүтээлээ гурван жилийн өмнө хийхээр төлөвлөжээ. 

Уран бүтээлийн нэрээ Аялагч хэмээн нэрийдсэн тэрээр Монголд анх удаагаа поп оркестртой хип хоп шоу зохион байгуулсан нэгэн. Урлагт хөл тавиад 20 гаруй жил болж байгаа тэрээр Монголын төдийгүй гаднын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. 

"X'Treme" студи, "DX Production",  "Next Star"  студи, "Star"  студи, "B.O" студид тус тус хөгжмийн зохиолч, дууны найруулагч, продюсераар ажиллаж байсан туршлагатай тэрээр хип хоп ертөнцөд өөрийн орон зайг хэдийнэ бий болгожээ. 

Хятад, Орос, Америк, Өвөр Монгол, Франц, Швед зэрэг улсын уран бүтээлчидтэй дуу, хөгжим, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүд дээр хамтран ажилласаар байгаа Х.Анхбаяр энэ удаад өөрийн анхны бие даасан хөгжмийн бүтээлээ сонсогдодоо ийнхүү хүргэж байна. 

Үргэлжлүүлээд 9 тракаас бүрдсэн хос алтан пянзаа Герман улсад хэвлүүлэхээр зэхээд байгаа тэрээр 10 гаруй улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулахаар болжээ. 

 

"ЗЭЛЭМ" ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top