ЗАГВАР | Аймшгийн киноноос санаа авсан Роберт Вуны коллекц

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Парисын кутюр загварын долоо хоног аймшгийн киноноос санаа авсан загвар зохион бүтээгч Роберт Вуны загваруудаар үргэлжилж байна. 

Өөрийнхөө айдас, өөртөө итгэлгүй байдлаас үүдэн тус коллекцийг гаргахаар болсон Роберт Вун энэ төрлийн загвар зохион бүтээнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй тухайгаа "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр кутюр загварууд үргэлжид гоёмсог, чамин, цэцэг шиг байх юм бол хүн бүр ижил зүйл хийх болно хэмээн бодсон гэнэ. Тиймээс хоёр хязгаарыг нэгтгэн шинэ төрлийн загваруудаа гаргаж ирсэн бөгөөд хүмүүсийг айдсаа даван туулж, өөртөө итгэх итгэлээ олж, үзэсгэлэнтэйгээр гэрэлтэхийг харахын тулд тус загваруудаа бүтээжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top