Ailee-ийн тоглолтын үеэр ажилтнуудынх нь барьсан ХӨГЖИЛТЭЙ сюрприз

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Өмнөд Солонгосын Бейонсе хэмээн нэрлэгддэг дуучин Ailee бишрэгчдэдээ зориулан 10 жилийн ойн тоглолтоо хийжээ. Тус тоглолтын үеэр арын ажилтнуудынх нь барьсан хөгжилтэй гэнэтийн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна. 

Түүний тоглолт нэгдүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрчээ. Шүтэн бишрэгчидтэйгээ хамт анх удаагаа ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн тэрээр үзэгчдээс дуулуулахыг хүссэн дуу байгаа эсэхийг асуухад тэд "Frozen" хүүхэлдэйн киноны дуу болох "Let it go" дууг дуулж өгөхийг хүсжээ. Үзэгчдийнхээ хүсэлтийг баяртайгаар хүлээн авсан тэрээр дуугаа дуулж эхэлмэгц арын ажилтан тайзнаа гарч ирсэн байна. Үзэгчид ямар нэгэн алдаа гарсан хэмээн бодож байтал ажилтан Ailee-ийн ард нууцаар зогсон хиймэл цас шүршиж эхэлжээ. 

Арын ажилтнуудынх нь барьсан энэхүү хөгжилтэй хийгээд өхөөрдөм гэнэтийн бэлэг тус тоглолтын уур амьсгалыг бүр ч илүү халуун дулаан болгосон тухай шүтэн бишрэгчид нь онцолжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top