Чөлөөт бөх: Орос бөхчүүд Азийн наадамд оролцоход бэлэн

2023 оны 01 сарын 27

Азийн олимпын зөвлөлөөс өчигдөр (2023.01.26) ОХУ, Беларусын тамирчдад есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд Хятадад болох Азийн наадамд оролцох санал тавьсан.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Биднийг хүлээн авах бэлтгэл хэр хангагдсанаас шалтгаална. Хэрэв тийм боломж олгох юм бол манай бөхчүүд эргэлзэх зүйлгүй Азийн наадамд оролцоно. Олон улсын түвшинд барилдах боломж болгоныг ашиглана. ОУОХ-ноос болно, болохгүй гээд тодорхой зүйл юу ч хэлэхгүй байгаа. Биднийг олимпод оролцуулах эцсийн шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zob(73.111.180.213) 2023 оны 01 сарын 27

tamirchid yamar xamaatai yum orj l baug

0  |  0
Top