“Тал нутгийн мөсөн шоу” дэлхийд гарах монгол шоу болно

2023 оны 01 сарын 25

Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбооноос “Тал нутгийн мөсөн шоу”-г энэ сарын 27, 28-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохиогдох уран гулгалтын тус шоунд хоёр орны тамирчдаас гадна урлагийн алдартнууд оролцохоор болжээ. Монголчууд бид сүүлийн үед уран гулгалтын спортыг их сонирхдог болсон. Тэгвэл одоо дэлхийн хэмжээний шилдэг тамирчдын гулгалтыг эх орондоо, нүдээр үзэх боломж гарч байна.

Өнөөдөр тус тэмцээнийг зохион байгуулагчид МҮОХ-нд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, дуучин Д.Оюунтүлхүүр, уран гулгалт тайлбарлагч А.Дэлгэрмаа, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл, Японы уламжлалт бүжгийн азүма урсгалын төлөөлөгч, бүжигчин Азүма Канхо, түүний охин бүжигчин Азүма Канья, Японы ханаяги бүжгийн гоцлол бүжигчин Масакацү, хувцас засалч Ямада Ёожи нар оролцлоо.   

Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл хурлыг нээж, “Бид Японы тэшүүрийн холбоотой хамтран, “Тал нутгийн мөсөн шоу” нэртэй уран гулгалт, урлагийн хамтарсан тоглолт хийхэд бэлэн болоод байна. Энэ маань дан ганц спортын шоу биш бүжиг, жүжиг урлагийн тоглолт хосолсон цогц шоу байх юм. Хоёр орны эв найрамдал, хамтын ажиллагааг бэлгэдсэн үзүүлбэртэй. Монгол талаас тамирчин Г.Марал-Эрдэнэ, бүжигчин Б.Марал, М.Мөнгөнцэцэг нар оролцоно. Японоос бүжигчдээс гадна Хонго Рика тэргүүтэй дөрвөн тамирчин ирж байгаа. Маш олон гэнэтийн бэлэг үзэгчдийг хүлээж байгаа тул Мөсөн ордондоо ирж, үзэхийг урьж байна” гэж ярилаа.

Зохиолын тухайд зөвхөн Монгол, Японы хооронд нүүдэллэн нисдэг цэн тогоруу гарна. Монголд зусаж, дэгдээхэйтэй болоод өвөл нь Японд нүүдэллэн очдог шувуу. Гэтэл нэг удаа гэмтэж бэртээд, өвлөөс өмнө нүүж чадалгүй Монголд үлдэнэ. Монгол хүүхдүүд тогорууг өвлийн хүйтэнд өсгөж хүмүүжүүлэх бөгөөд эх сүрэг нь эргэн ирэхэд угтан нисэж байгаа агуулгатай. Энэ цэн тогорууны дүрийг манай тамирчин Марлаа бүтээх юм. Энэ бүх урлагийн бүтээлийг тайзан дээр биш мөсөн талбайд амьдруулах нь хялбар биш. Шоунд МУУГЗ Б.Батчулуун, МУГЖ Д.Оюунтүлхүүр, Ө.Уянга, Маралжингоо нар ая дуугаа өргөнө. Шорт-трек, тэшүүр, хоккейн тамирчид, циркийн жүжигчид ч ур чадвараа гайхуулах болно. Нийт 256 хүнтэй баг ажиллана гэхээр хэр том арга хэмжээ болох нь ойлгомжтой.

Япон бүжигчин Азүма Канхо бол Монгол улсад 20 жилийн өмнөөс уран бүтээлээ толилуулж ирсэн эрхэм. Манай төр засгаас түүний хөдөлмөрийг Алтан Гадас одон, СТА хэргэмээр үнэлж, шагнаж байжээ.

Азүма Канхо гуай “Анх 20 жилийн өмнө Монголд ирж байлаа. Ирэх болгонд байшин барилга, машин тэрэг маш их нэмэгдэж, Монголын хөгжил дэвшилд гайхах сэтгэл төрж байна. Би нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын удирдагч Ц.Батчулуун нартай уулзаж учран, морин хуурын гайхамшигт аялгууг сонссон тэр цагаас хойш Монголд маш хайртай болсон. Монголд таван удаа, Японд хоёр удаа хамтарсан тоглолт хийж байсан. Монгол, Япон улсууд маш гүн гүнзгий холбоотой гэдгийг та бүхэнд харуулахын тулд, үг хэл ойлгохгүй байсан ч урлагийн хэлээр харилцаж болно гэдгийг үзүүлэхийг хүсэж байна. Хоёр орны харилцаанд холбогч гүүр болон ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Монголын тэшүүрийн холбооноос урилга аваад баяртайгаар хүлээн авсан” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр “Тал нутгийн мөсөн шоунд оролцож байгаадаа их баяртай байна. Хоёр орны алдартай том уран бүтээлчид оролцох болно. Миний хувьд монголчууд бидний сайн мэдэх “Хирошимагийн охины цаасан шувуу” дуугаа дуулна. Гэхдээ өөр, шинэ өнгө төрхтэйгөөр олон түмний хүртээл болгоно. Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, хүүхдийн найрал хөгжимтэй хамтран дуулах юм. Г.Марал-Эрдэнэ Хирошимагийн Садако охины дүрд тоглоно. Манай хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, өргөжин тэлж байгаа нь их сайхан байна” гэж ярив.

Шоуг “Тал нутгийн Мөсөн шоу” гэж нэрлэсэн нь учиртай. Дэлхий дахинд Тал нутгийн орон хэмээн алдаршсан Монгол орны нэгэн төрлийн нэрийн хуудас нь зэрлэг онгон байгаль, өргөн уудам хээр тал. Шоугаараа дамжуулан эх орноо сурталчлах, цаашдаа Монгол улсын нэрийг гаргаж байх мөсөн шоу болгох бас нэгэн зорилго байгаа гэнэ. Тэгэхээр энэ мөсөн шоу энэ жил явагдаад дуусахгүй, цаашдаа жил бүр уламжлал болон зохиогдож, гадаад, дотоодын нэртэй тамирчид, жүжигчид оролцож байх ажээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.54) 2023 оны 01 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.54) 2023 оны 01 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Hog(66.181.161.138) 2023 оны 01 сарын 26

Oros irne geed bsn yasan muuusain samuurainuudaar yadgiin hog gej

0  |  2
зочин(64.119.21.83) 2023 оны 01 сарын 25

Дуучин Оюунтүлхүүр их хөгширчээ хөөрхий

0  |  0
Top