АНУ Украинд 2.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

АНУ ойрын өдрүүдэд Украинд ихээхэн хэмжээний тусламж үзүүлэх тухай CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэ удаа Вашингтон Украинд 2.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай Associated Press тодруулсан байна.

Тусламжийн багцад 100 орчим “Stryker” хуягт машин, 50 гаруй “Bradley” цэргийн машин орж магадгүй аж. Гэхдээ багцад “Abrams” танк ороогүй байна. АНУ-ын ээлжит тусламжийн талаар энэ сарын 20-нд Герман дахь “Рамштайн” цэргийн баазад болох Киевт үзүүлэх цэргийн тусламжийг зохицуулах бүлгийн уулзалтын үр дүнгээр зарлах гэж байна. Уулзалтад АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга Марк Милли нар оролцоно.

Пентагоны мэдээллээр, ОХУ Украинд довтолсноос хойших хугацаанд Вашингтон Киевт нийт 24.2 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top