Монгол хүчирхэг паспорттой орны жагсаалтад 66-д бичигджээ

2023 оны 01 сарын 13

Лондонд төвтэй “Henley & Partners” дэлхийн иргэншил, оршин суух эрхийн зөвлөх фирмээс дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ.

Японы иргэд дэлхийн 193 оронд визгүй зорчдогоороо дэлхийд тэргүүлж байгаа бол 192 улсад чөлөөтэй зорчих боломжтойгоороо Сингапур, Өмнөд Солонгос улс удаалж байна.

Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) мэдээлэлд үндэслэсэн “Henley Passport Index”-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхийн аялал жуучлалын салбарын сэргэлт 75 орчим хувьтай байгаа аж. Азийн орнуудын араас Герман, Испани зэрэг улс 190 чиглэлд визгүй зорчих эрхтэйгээр удаалж байна. Финланд, Итали, Люксембург дөрөвдүгээрт, Австри, Дани, Нидерланд, Швед тавдугаарт, Франц, Ирланд, Португаль, Их Британи зургаадугаарт Бельги, Норвеги, Швейцарь, Чех, Шинэ Зеланд, АНУ долоодугаарт бичигджээ.  Афганистан индексийн доод хэсэгт дахин бичигдэж байна. Харин Монгол Улс жагсаалтын 66 дугаарт бичигдэж байна.

Хамгийн хүчирхэг паспорттой орнууд

1. Япон (193 чиглэл)

2. Сингапур, Өмнөд Солонгос (192 чиглэлд)

3. Герман, Испани (190 чиглэлд)

4. Финланд, Итали, Люксембург (189 чиглэлд)

5. Австри, Дани, Нидерланд, Швед (188 чиглэлд)

6. Франц, Ирланд, Португал, Их Британи (187 чиглэлд)

7. Бельги, Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь, АНУ, Чех (186 газар)

8. Австрали, Канад, Грек, Мальта (185 чиглэлд)

9. Унгар, Польш (184 чиглэлд)

10. Литва, Словак (183 чиглэлд)

Хамгийн цөөн орнуудад визгүй зорчдог орнууд

102. Хойд Солонгос (40 чиглэлд)

103. Балба, Палестины нутаг дэвсгэр (38 газар)

104. Сомали (35 чиглэлд)

105. Йемен (34 газар)

106. Пакистан (32 чиглэл)

107. Сири (30 чиглэлд)

108. Ирак (29 чиглэл)

109. Афганистан (27 чиглэл)

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top