Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Х.Батнаран, Б.С.Будаев, А.А.Чимитов нарт  шинжлэх ухааны докторын  зэрэг тус тус олголоо. Эдгээр  эрдэмтдэд  өнөөдөр /2023.01.09/ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө. 

Х.Батнаран нь “Монгол орны царцаа (Acrididae)-ны биологи, экологийн судалгаа, хөнөөлөөс хамгаалах үндэслэл” сэдвээр Хөдөө аж ахуйн   шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

 

Б.С.Будаев нь “Хүн амын нас баралтыг бүс нутгийн түвшинд урьдчилан тооцоолох загвар боловсруулах нь” сэдвээр Анагаахын  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

 А.А.Чимитов нь “Хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд цусанд эргэлдэж буй хавдрын эсийн үүрэг” сэдвээр Анагаахын  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top