Монгол Улсын ууган үйлдвэрүүдийн нэг "Талх чихэр" ХК дэлхийд алдартай круассан буюу даврхаат төрлийн бүтээгдэхүүний "DELICE PASTRY" үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлсэн билээ.
Тус үйлдвэр нь Герман, Оросын тусгай түүхий эдээр үелсэн, олон давхарга бүхий төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй, шаржигнасан гадаргуутай давхраат болон олон төрлийн шанзтай хөөмөл гэх мэт 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна.
Үүний нэг бол круассан
Давхраат төрлийн нарийн боовноос хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн нь круассан. Круассаныг хэрэглэгч нь өөрийн дуртай амттанаараа хачирлаж идэж болохоос гадна кофетой төгс хосолдог давхраат нарийн боов.



Сэтгэгдэл ( 0 )