“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг НЭЭЛТТЭЙ хувьцаат компани болгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2022.12.12) болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар “2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон. Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна” гэдгийг онцоллоо. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно

Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангийн хууль эрх зүйн орчныг бий болгох хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт хэрэгжих ач холбогдолтой тул асуудлыг шуурхай судалж, шийдвэрлүүлэхээр тус Ажлын хэсгийг байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Цаашид тус “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах зорилгоор тус компанийн уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг үнэлэх, дүгнэлт гаргах шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(43.242.243.87) 2022 оны 12 сарын 13

Нээлттэй хувьцаат компани болгож хувьцааны 86%ийг монголын бүх иргэддээ эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой.

0  |  0
zochin (138.128.88.198) 2022 оны 12 сарын 12

Sain jishig boloh nee undesnii baylagiig herhen zartsuulj bgaag irged medeh erhtei

0  |  0
зочин (45.72.91.42) 2022 оны 12 сарын 12

Овоошдээ Эрдэнэс Тавантолгойг ард тшмний мэдэлд бүрэн шилжүүл

0  |  0
Zochin (45.72.47.46) 2022 оны 12 сарын 12

Bugdiig n neelttei shilen bolgo

0  |  0
Zochin(45.72.90.171) 2022 оны 12 сарын 12

Zuvshdee Erdenese Tavan tolgoig ali ert neelttei bolgoh bsin

0  |  0
Зочин (45.72.46.145) 2022 оны 12 сарын 12

Амарбаясгалан зөв жишиг тогтоож байна Ингэж байж нүүрс болон эд баялагын хулгайтай тэмцэж чадна

0  |  0
Top