Каспийн тэнгисийн эрэг дээр 2.5 мянган үхсэн далайн хав олджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Каспийн тэнгисийн эрэг дээр 2.5 мянга орчим үхсэн далайн хав олдсон тухай Дагестаны эрх баригчид мэдээлжээ.

Амьтдын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба Дагенстаны Байгаль орчны яам байгалийн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Өнгөрсөн бямба гарагт 700 орчим үхсэн далайн хав олдсон бол ням гарагт сэг зэмийн тоо нэмэгдсэн байна. Тус яамны мэдээллээр, далайн хавын сэгэнд хортой бодис илрүүлээгүй байна. Шинжилгээнд хамрагдсан үхсэн амьтдын дотор эрхтэнд хүнд металл зэрэг хорт бодис илрээгүй аж.

Каспийн байгаль хамгаалах төвийн мэдээллээр, Каспийн тэнгист 70 мянга орчим далайн хав амьдардаг бол Каспийн далайн хавын тоо толгой 270-300 мянга хүрдэг байна. Каспийн далайн хав нь гол төлөв загасаар хооллодог ба Каспийн тэнгисийн цорын ганц сүүн тэжээлт амьтан гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.176.226) 2022 оны 12 сарын 07

Хоол ундны хомсдолд л орсон байхаа даа

1  |  0
. (202.179.21.195) 2022 оны 12 сарын 06

Яасан юм бол доо хөөрхий амьтас. Хүнтэй л холбоотой биз

1  |  0
Top