Фото: Хятадад ковидын бодлогын эсрэг жагсаал болж байна

2022 оны 12 сарын 01

Хятадын том хотуудад Засгийн газрын ковидын эсрэг бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилж байна.

БНХАУ-ын Засгийн газраас “COVID-19 халдварыг ТЭГ болгоно” гэсэн бодлого баримталж байгаа.  

Барууны хэвлэлүүд энэхүү эсэргүүцлийн жагсаалыг “Цэвэр цаасны хувьсгал”, “А4 эсэргүүцэл” гэж нэрлээд байгаа.

Учир нь иргэд цагаан цаас барин, жагсаж байгаа юм.

Хөл хорионы эсрэг жагсаал 11 дүгээр сарын 25-нд Уйгар-Шинжааны Өрөмч хотын нэгэн байшинд түймэр гарч, 10 хүн нас баран, 9 хүн гэмтсэний дараа эхэлсэн юм.

Энэхүү барилгыг халдварын эрсдэлтэй бүс гэж зарлан, оршин суугчдыг нь өдөрт 1-2 цаг л гадагш гарахыг зөвшөөрдөг байжээ.

Барилгыг тойруулан, торон хашаа, саад барьсан байсан нь гал командын машин түргэн шуурхай ирэхэд саад болсон.

БНХАУ-ын Засгийн газраас олон сая хүнтэй хотуудад халдварын ганцхан тохиолдол илрэхэд л нийтээр нь хоригт оруулах бодлогыг хоёр жил гаруй баримталж байна.

Үүний улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчид ихээхэн хохирч байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top