Төрийн албаныхан ХУВИЙН ЗАРДЛААР шинэ жил тэмдэглэж болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Харин Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглоно гэдгийг хэлсэн.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тодруулахад "Засгийн газраас шинэ жил тэмдэглэхийг хориглосон албан шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ Төрийн хэмнэлтийн хуультай холбогдуулан төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх нь хориотой. Хувиасаа мөнгө гаргаад тэмдэглэж болно" гэлээ. 

Тэгэхээр төрийн байгууллагын ажилчид хувиасаа зардал гаргаж, шинэ жил тэмдэглэж болох аж.

Тус хууль нь дараах албан байгууллага, хувь хүмүүст хамаарна. 
 

  • Төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч
     
  • Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан
     
  • Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан
     
  • Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан
     
  • Төв банк /Монголбанк/
     
  • Улсын болон орон нутгийн төсөв
     
  • Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан
     
  • Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад, дотоод эх үүсвэрээс авсан зээл
     
  • Гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж
     
  • Орон нутгийн бүх төрлийн сан
     
  • Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top