ЭМГЭНЭЛ | Пэлжидийн Дүгэржав

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Эмгэнэл Пэлжидийн Дүгэржав (1946-2022)

Бидний хайртай хань, аав, өвөө Пэлжид овогтой Дүгэржав нь 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Пэлжид овогтой Дүгэржав нь 1946 оны тавдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын "Цагаан тохой" хэмээх газар мэндэлж сумын бага сургууль, аймгийн дунд сургууль, Санхүү эдийн засгийн техникум, Монгол Улсын их сургуульд суралцаж төгссөн.

Хөдөлмөрийн гараагаа 1966 онд Улаанбаатар хотын Тээвэр хангамжийн төв газарт тооцооны нягтлан бодогчоор эхэлж, улсад нийт 40 жил үүнээс Холбооны системийн байгууллагуудад 36 жил нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн хянан шалгагчаар ажиллаж байгаад 2006 онд гавьяаны амралтанд гарсан билээ.

Түүний тууштай хөдөлмөр зүтгэлийг байгууллага, төр засаг үнэлж V, VII, VIII таван жилийн гавшгайч, Онц холбоочин, Санхүү банкны тэргүүний ажилтан, Улсын тэргүүний уран сайханч, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100-н жилийн ойн медаль,  Сангийн яамны 100-н жилийн ойн медаль, Хүндэт холбоочин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнажээ.

Хайртай хань, аав, өвөө минь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top