Цэргийн албанаас оргон зайлсан гэх дэд ахлагчийг хайж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тийрэлтэд артиллерийн батарейгийн сумлагч жолооч албан тушаалтай, дэд ахлагч Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 1-ний өдөр цэргийн ангийн байрлалаас гарч Улаанбаатар хотод сургалтад хамрагдахаар яваад сургалтанд хамрагдаагүй, өнөөдрийг хүртэл сураггүй болжээ.

Улмаар цэргийн хууль дүрмийн дагуу түүнийг шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэг үүсгэн Дорнод аймаг дахь цагдаагийн газраас шалгаж эхэлсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хурц(73.37.56.46) 2022 оны 11 сарын 21

Шоронгоос оргосон ял завшсан Үүлээ барьж хориочээ новшнуудаа

1  |  0
Top