Цэргийн ангиас их хэмжээний сум хулгайлж, зэвсгийн наймаачдад худалджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал хоёрдугаар багт байрлах Зэвсэгт хүчний 0311-р ангиас их хэмжээний бууны сум хулгайд алдагдсан ноцтой хэрэг энэ сарын 4-ний өдөр гарчээ.

Энэ тухай дуудлага хэрэг гарснаас хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд цэргийн агуулахад тооллого хийх үеэр 15 000 орчим бууны сум алдагдсан болохыг ангийн удирдлагууд мэдсэн байна. Улмаар шалгалтын явцад 7,62 мм-н голчтой 16,350 ширхэг бууны сум алдагдсаныг тогтоон мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар,  тус цэргийн анги нь 24 цагийн харуул хамгаалалттай, Монгол Улсын тусгай бүс бөгөөд хулгайн хэрэг нь олон хоногийн өмнө гарсан болохыг тогтоосон байна. Түүнчлэн энэ хэрэгт холбоотой сэжигтэй гурван этгээдийг олж тогтоон, холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн цаана хууль бусаар сум худалдаалдаг нэр бүхий этгээдүүд холбоотой гэх мэдээлэл байна.

Дээрх хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Одоогийн байдлаар энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэг явдал тодорхой болохоор холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх байх” гэлээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top