С.Хабул өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх "Бавуугийн Лхагвасүрэн" сан байгуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, СГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсаны ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" санг байгуулан, өвөөгийнхөө уран бүтээлийг олон улсад сурталчлан таниулахаар ажиллаж байна.

Энэ талаар С.Хабул өөрийн цахим хуудсандаа "Өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" санг үүсгэн байгуулж, өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчилан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна. Удахгүй та бүхэндээ таатай мэдээ дуулгаж, сонирхолтой үйл ажиллагаануудыг танилцуулах болно" хэмээн бичсэн байна. 

Түүний хувьд Б.Лхагвасүрэн агсаны хүү, зураач Л.Саранхөхөөгийн том хүү бөгөөд жүжигчин мэргэжилтэй залуу уран бүтээлч билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top