Ши Жиньпин: Хятад, АНУ-ын амжилт сорилт бус боломж байх ёстой

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

 

Индонезийн Бали аралд эхэлсэн “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талын уулзалт хийлээ.

Хятад, АНУ-ын харилцааны өнөөгийн байдал хоёр улс, ард түмнүүдийн язгуур эрх ашигт нийцэхгүйгээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээсэн зүйл биш гэж Ши Жиньпин мэдэгджээ. Тус хоёр улс түүх, дэлхий дахины өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, шинэ эрин зуунд харилцан ойлголцолд хүрч, хоёр талын харилцааг зөв чиглэлд чиглүүлэх, эрүүл, тогтвортой өсөлтийн замд оруулахын ач холбогдлыг онцолжээ. Дэлхий дахин түүхийн чухал үеийг туулж байгаа энэ үед дэлхийн улс орнууд урьд өмнө гарч байгаагүй сорилтуудыг даван туулж, урьд өмнө байгаагүй боломжуудыг ашиглах учиртай. Хоёр талын харилцааг эл өргөн хүрээнд авч үзэх ёстой гэв.

Хятадын тэргүүний хэлснээр, Хятадын болон АНУ-ын амжилтууд нь сорилт бус боломж байх ёстой. Талууд бие биеийнхээ дотоод болон гадаад бодлого, стратеги зорилтуудыг зөв ойлгон, хүлээн авах учиртай ба хоёр талын хамын ажиллагаа нь сөргөлдөөн, үр дүнгүй өрсөлдөөн бус яриа хэлэлцээ, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлах ёстой. БНХАУ-д олон улсын дэг журмыг өөрчлөх, АНУ-ын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох санаа байхгүй гэж Ши Жиньпин мэдэгдээд ба харилцан бие бие хүндэтгэн, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг уриалав.

Тайванийн асуудал нь Хятадын тулгуур эрх ашгийн цөм ба хоёр талын харилцаанд давж болохгүй улаан зураас хэмээн онцолсон байна. Тайванийн асуудал нь Хятадын дотоод хэрэг ба Тайванийг Хятадаас тусгаарлах гэсэн хэнбугайг ч Хятад үндэстний язгуур эрх ашгийг зөрчсөн гэж үзэх болно. Ши Жиньпин АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй, Тайванийг Хятадыг тогтоон барих хэрэгсэл болгон ашиглахгүй хэмээн мэдэгдэж байсныг нь Байденд сануулаад АНУ-ын тал хэлсэн үгээ хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

АНУ Америк маягийн ардчилалтай бол Хятад улс Хятад маягийн ардчиллыг хөгжүүлж байна гэж Ши онцолжээ. Хятадад хэрэгжүүлж буй ардчилал нь тус улсын бодит нөхцөл, түүх, соёл дээр суурилж, ард иргэдийн хүсэл зоригийн илрэл юм. Ямар ч улсад төгс ардчилсан тогтолцоо байдаггүй.

“Ардчилал, дарангуйллын” эсрэг хэмээх үг нь дэлхийн ирээдүйд тодорхойлохгүйгээр барахгүй цаг үеийн хандлагад үл нийцнэ.

Цагаан ордны тэргүүн Хятад улсын тогтвортой хөгжил АНУ төдийгүй, дэлхий дахинд хэрэгтэй гээд АНУ Хятадын тогтолцоог хүндэтгэж, өөрчлөх зорилго агуулаагүй гэв. АНУ нь шинэ Хүйтэн дайныг хүсээгүй, Тайванийн тусгаар тогтнолын дэмжихгүй, Хятад улстай сөргөлдөхийг эрмэлздэггүй хэмээн онцолжээ. АНУ, Хятадын харилцаа дэлхийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэдэг гээд тус хоёр улс дэлхий дахинд зөрчилдөөний шийдвэрлэж чадна гэдгээ харуулж, үл ойлголцол, ширүүн өрсөлдөөнийг сөргөлдөөн, мөргөлдөөн болгохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Уулзалтын үеэр талууд Украины хямралын талаар санал солилцжээ. Ши Жиньпин Хятад улс Украин дахь өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд аливаа мөргөлдөөн, дайнд ялагч гэж байдаггүй, нарийн төвөгтэй асуудалд хялбар шийдвэр үгүй, том гүрнүүд мөргөлдөөнөөс зайлсхийх учиртай гэв. Тэрбээр Хятад улс ямагт энхийн талд зогсож, АНУ, НАТО, Европын холбоо Орос улстай өргөн хүрээний яриа хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.72) 2022 оны 11 сарын 15

Boon kunz uhaan kkk

0  |  0
(59.153.112.110) 2022 оны 11 сарын 15

fk china

0  |  1
Top