ХАМГААЛАЛТГҮЙ нүхэн гарц руу унасан хүүхэд УХААНГҮЙ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

-МОНГОЛ УЛСАД ЖИЛД 1000 ХҮҮХЭД НАС БАРЖ, 45 МЯНГАН ХҮҮХЭД ГЭМТДЭГ-

Хүүхдэд ээлгүй Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, авлига, шийдвэр гаргагчдын хариуцлагагүй бодлого, шийдвэрээс  шалтгаалж жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 хүүхэд осол болон бусад шалтгаанаар нас бардаг.

Хамгийн сүүлийн жишээ дурдвал, өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн IV хороо, “Хүннү молл” худалдааны төвийн урд замд баригдаж буй нүхэн гарц руу хүүхэд унаж, гэмтжээ.

Хэрэг явдал оройн 20:00 цагийн орчимд гарсан бөгөөд 13 настай хүү тус замаар явж байхдаа гурван метрийн гүнтэй нүхэн гарц руу унаж, яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

Хүү Сэхээн амьдруулах тасагт өнөөдрийг хүртэл ухаангүй байдалтай эмчлүүлж байна.

Тус нүхэн гарцыг Нийслэлийн замын хөгжлийн газрын захиалгаар “Туулын гүүр далай” компани тендер авч, гүйцэтгэж байгаа аж.

Осол гарах үед барилгын ажил хийгдэж байгаа газрын эргэн тойронд хаалт, хамгаалалт байгаагүй. Угтаа бол барилгын ажил явагдаж буй бүсэд хаалт хийж, аюулгүй байдлыг хангах стандарт нормтой. Гэвч тухайн ажлыг хийж, гүйцэтгэж буй компани энэ стандартыг хангаагүй, үл тоосон учраас дээрх осол гарах шалтгаан болжээ.

Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас томилсон, тухайн бүтээн байгуулалтад хяналт тавьж байгаа инженер н.Жаргалдүүрэнгээс тодруулахад “Нүхэн гарцны захиалагч нь манай газар биш. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар хийгдэж байгаа ажил. Харин манайхаас замын ажилд хяналт тавьдаг. Тухайн гүйцэтгэгч компанид бид арга зүйн зөвлөмж өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг шаарддаг. Талбайд гарч болзошгүй осол аваар, аюулгүй байдлыг гүйцэтгэгч компани хариуцдаг” гэсэн юм.

Харин гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй холбогдоход дараах тайлбарыг өгч байна.

“Осол гарах үед барилгын талбай хаалтгүй байсан нь үнэн. Манай ажилчид тухайн үед барилгын хогоо ачих гэж хаалтаа аваад явсан хойгуур хүүхэд унасан байсан. Төсөл хариуцсан хүмүүс нь хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Шаардлагатай зүйлсийг хийж өгнө” гэлээ.

Хэдийгээр зөвхөн осол гарах үед тухайн хэсэг хаалт, хамгаалалтгүй байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ ослоос хоёр хоногийн дараа биднийг очих үед мөн л хаалт байсангүй. Энэ байдлаас харахад амьдрал, үхлийн заагт ухаангүй байгаа 13 настай хүүгийн осол бүтээн байгуулагчдад цочроо ч өгөөгүйгээс гадна дахин олон хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсан хэвээр байна.

Гэвч албан тушаалтнууд, шийдвэр гаргагчид хүүхэд хохирсон хэрэг явдал, ослуудыг бэлхнээ харсаар байгаа мөртлөө энэ бүгдийг үл тоож, засаж сайжруулж, холбогдох этгээдтэй хариуцлага ярьсан асуудал байхгүй хэвээр байгаа нь харамсмаар...

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.104) 2022 оны 11 сарын 16

Хотын нөхөр дүүрэг рүү бухаж дээ, гэхдээ хяналт тавиагүй гэдгээрээ бас л буруутан болно шүү, энэ хүүхдийн талд маш сайн өмгөөлөгч ажиллах хэрэгтэй дээ, эрх мэдэлтнүүд хэдхэн цаасаар хуурчихна гэж найдаж байгаа биз. Маш харамсалтай, хэзээ хүнд ээлтэй болох юм бэ, дарга нар аа.

0  |  0
Zochin (98.212.191.213) 2022 оны 11 сарын 16

Hamgaalalt hiideggui yumuu.

0  |  0
Зочин (192.82.67.65) 2022 оны 11 сарын 15

Төр засаг юуны түрүүнд хариуцлага хүлээх ёстой...

0  |  0
г(202.179.27.209) 2022 оны 11 сарын 15

Бие бие рүүгээ түлхдэг зан хэзээ арилах вэ

0  |  0
г(202.179.27.209) 2022 оны 11 сарын 15

Бие бие рүүгээ түлхдэг зан хэзээ арилах вэ

0  |  0
Зочин(203.91.115.48) 2022 оны 11 сарын 15

Ажиллаа чин сэтгэлээсээ хийлдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөчигджээ энэ муу гүйцэтгэч компанид больёоо гэтэл нь арга хэмжээ ав....хүүхэд бол бидний гэрэлт ирээдүй шүү

0  |  0
(59.153.112.110) 2022 оны 11 сарын 15

ajil hiine gej zugeer hun aldag shaas

0  |  0
Зочин(103.10.21.230) 2022 оны 11 сарын 15

Аргагүйшдээ бөх даргад тааруулж нэг иймэрхүү л юм хийж бна ядаж шалгаж авдаг газар нь ажлаа хийхгүй хамжаад луйвар хийнэ

0  |  0
Зочин(185.43.245.151) 2022 оны 11 сарын 15

Хогийн Хүн хүүхдэдээ ээлгүй Монгол\nГэтэл хөгжилтэй орнуудад ажил явагдаж буй газрыг битүү хааж хамгаалж анхааруулах тэмдэгүүд тавьдагаас гадна хүмүүс явах газрыг нь тусгйлан заасан байдаг.Тэр битгий хэл барилгын засварын хог ч \nшороо ч харагдахгүй юм ёстой гайхалтай зохион бхйгуулж бх юм.Монголд дунд доод шатанд ажил хийхгүй бна!

2  |  0
Top