ШУА | Сарны бүтэн хиртэлт Улаанбаатарын цагаар 16:00-д эхэлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Сарны бүтэн хиртэлт 2022 оны арваннэгдүгээр сарын 8-нд тохиож байна.

Энэ удаагийн хиртэлт дэлхийн бөмбөрцгийн Хойд / Зүүн Европ, Ази, Австрали, Хойд Америк, Өмнөд Америкийн ихэнх хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд туйл, Антарктид орчим ажиглагдана. 

Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт нь сар, дэлхийд ойртох хамгийн дөт зай буюу "САРНЫ ДӨХЛӨГ"-өөс 5.8 хоногийн өмнө болж байна. 

Дараагийн сарны бүтэн хиртэлт нь 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд тохиож байгаа. Улаанбаатар орчмоос бүтэн хиртэлт ажиглагдахгүй. Бүтэн хиртэлт 1 цаг 25 минут үргэлжлэнэ.

Улаанбаатарын цагаар хиртэлт:

16:02:15 эхэлнэ. 

18:59:11 оргил үе. 

21:56:09 дуусна.

Нийт хиртэлт 5 цаг 54 минут үргэлжилнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top