Халтирч унаснаа баталгаажуулаад, ХОХИРЛОО нэхэмжилж болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 19

Цас дарах төдийд л их хотын хөл хөдөлгөөн өөрчлөгдөв. Автомашинуудын хөдөлгөөн удааширч, явган хүмүүсийн алхаа халтирч унахаас сэргийлсэн "Пингвин" алхаа руу шилжих нь тэр. 

Жил бүрийн өвөл яригддаг асуудал бол халтиргаа, гулгаа. Цас орсон тухай бүрт нь гудамж, талбайг цэвэрлээгүйгээс болж иргэд гэмтэж, бэртэж байна. Мөн хэний, ямар судалгаагаар тавьсан нь үл мэдэгдэх толь шиг гялтганасан гадаргуутай гантиг хавтангаас болж иргэдэд "пингвин" алхаагаар явах үүрэг оногдож байна. Ингэж алхаж чадаагүй нь халтирч унаж, гэмтэх эрсдэл их байна. 

Уг нь хотын цөөхөн хэсгийн гялтганасан замыг эс тооцвол төрд биш иргэд өөрсдөө халтиргаанаас сэргийлэх боломж бий. 

Учир нь Албан байгууллага, ААН гадна орчныхоо 50 метр зайн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг тусгасан хэд хэдэн хуулийн заалт ч бий. Тухайлбал:

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

-Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх" гэж заасан байдаг.

-Мөн энэ хуулийн 13.1.6-д "Энэхүү хуулийн 4.4.3-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах" гэсэн заалт бий.

Тухайн байгууллага дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд  Иргэний хуулийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасны дагуу хариуцлага хүлээх ёстой юм.

Гэтэл манайд энэ үүргээ биелүүлж байгаа байгууллага ч ховор, биелүүлэхийг шаардаж, хяналт тавьж байгаа хүн ч ховор байна.

Иргэд халтирч унаснаа баталгаажуулж чадвал хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. 

Үүний тулд: 
 
  1. Халтирч унасан газраа баталгаажуулж, зураг дарж, бичлэг хийх. Харин ганцаараа явсан үедээ бэртэж гэмтсэн бол цагдаа болон түргэн тусламж дуудаж, гэмтэж бэртсэн гэдгээ баталгаажуулж болно.
     
  2. Бэртлийн зэргээ тодорхойлуулж, эмчилгээний зардлаа тооцуулж, эмнэлгийн магадлагаа гаргуулж, тухайн дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлнэ.
     
  3. Тухайн байцаагч эмчилгээний зардлыг байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй.

Тиймээс аж, ахуй нэгжүүд үүргээ биелүүлэн гудамж, талбай цэвэрлэж, нөгөө талаас иргэд ч тэдгээр байгууллагуудад шаардлага тавих хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(102.89.22.40) 2022 оны 11 сарын 20

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1

Хов хов(73.37.56.46) 2022 оны 11 сарын 20

Цас мөсөө арилгаагүй байгууллагуудын зургийг авч явуулаад мөнгө ав гэвэл учиртай.

1  |  0
Хов хов(73.37.56.46) 2022 оны 11 сарын 20

Халтирч унаж бэртэл авчаад хажуугаар нь бичлэг хиигээд сууж байхуу. Бага доромжлоорой.

1  |  0
Зочин (202.126.88.87) 2022 оны 11 сарын 19

Алтай констракшны барьсан Саруул ХОТХОНЫ байрны үүдний пилта яг толь.

0  |  0
САНАЛ(192.82.76.166) 2022 оны 11 сарын 19

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮН ХҮН ӨШӨӨТЭЙ ГЭДЭГ ШИГ СЭТГЭГДЭЛ УСТГАХАА БОЛИНО УУ. ЯВГАН ХҮНИЙ ЗАМД ШИЛ ТОЛЬ ШИГ ПЛИТА НААЖ ХҮМҮҮСИЙГ ХАЛЬТИРЧ ГУЛГАЖ УНАХААР БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ БАЙНА ШҮҮ. ХАНАНД НААДАГ ГЯЛГАР ГӨЛГӨР ПЛИТА-Г ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДЭЭР НААХАА БОЛЬЁО. ЯПОН ЗЭРЭГ УЛСАД БАРЗГАР ЗҮЛГҮҮР ШИГ АЮУЛГҮЙ ЗАМТАЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ҮҮНИЙГ БОДООЧЭЭ

2  |  0
САНАЛ(192.82.76.166) 2022 оны 11 сарын 20

ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХАНАНД НААДАГ ТОЛИН ПЛИТА-Р ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ. ТӨР ЗАСАГ, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЗОРИУД ХҮНИЙГ УНАЖ БЭРТЭГ ГЭЭД ГЯЛГАР, ГӨЛГӨР ТОЛЬ ШИГ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВИХАА БОЛИОЧЭЭ. ЯПОНД ЯВГАН ХҮНИЙ АЛХДАГ ЗАМЫГ ЗҮЛГҮҮР ШИГ БАРЗГАР МАТЕРИАЛААР ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ. 90 ОНООС Х ОЙШ ЭНД ТЭНД АЯЛЖ УЛС ОРОН ҮЗЭЖ ТУРШЛАГА СУДЛААД БГАА БИЗДЭЭ. БАЙГУУЛЛАГА ААН НЭГЖ БҮР ЦАС ОРОНГУУТ 50м ЗАЙД ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЖ АЮУЛГҮЙ БОЛГООЧ, АРАЙ ДЭНДҮҮ

2  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 19

(192.82.87.138) 2022 оны 11 сарын 01

TALBAI DEER SAVAJ UNAAD TARHIA HAGALXHIHLAA BAINA,HOHIROLOO AVMAAR BAINA HAANAS??

0  |  0
үнэн(59.153.112.164) 2022 оны 11 сарын 20

Монгол хүний залхуу, сэтгэлгүй, тэнэг 3 нь цас орохоор харагддаг юм. Нилээн ороод ирэхээр нь нойтоноор нь дэрсэн шүүрээр хүч гаргахгүй их талбайг шүүрдчихэд л нар гарахад хайлаад зам нь харлаад л байж байдаг. Манай Үхэр монголчууд цас орж байхад нь харж өнгөрүүлээд л унтаад өгнө,маргааш нөгөөдөр нь хайлаад мөстцөн байхад лом төмөр баиад нудээд замаа ч эвдэлнэ, өөрөө ч баахөн хий хүч гаргана

6  |  0
Top