Говь-Алтайн Засаг О.Амгаланбаатар ӨӨРИЙН АФОРИЗМ, ЗУРАГТАЙ зөөврийн компьютер тараажээ

2022 оны 10 сарын 26

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэдхэн хоногийн өмнө /2022.10.22/ Жаргалан, Тайшир, Гуулин тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер, төгсөх ангийн сурагчдад таблет гардуулан өгсөн байна.

Ингэхдээ зөөврийн компьютер, таблетын дэлгэц дээр өөрийн хэлсэн үг бүхий зургаа байршуулсан нь олны анхаарал татжээ. Түүний энэ үйлдлийг зарим нь 2024 оны УИХ-ын сонгуульд бэлдэх ажилдаа орлоо гэж харж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэрээр ирэх УИХ-ын сонгуульд АН-аас дэвшихээр яригдаж байгаа гэнэ.

О.Амгаланбаатарын олны анхаарлыг татсан ажил үүгээр дуусаагүй. Тэрээр энэ оны наймдугаар сард “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ талаар тухайн үед аймгийн Засаг нь охид их, дээд сургуульд явчихдаг, залуучууд нь хөдөө үлддэг учраас залуучуудаа дэмжих, цаашлаад Говь-Алтай нь цус ойртолтоор улсдаа хамгийн өндөр байдаг учраас чуулга уулзалтыг хийж байгаа гэж тайлбарлаж байв. Ингэхдээ 40-өөс доош насны гэр бүл зохиогоогүй байх гэсэн шалгуурыг тавьсан бөгөөд залуусыг өдөрлөгөөр эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамруулсан юм.

Үнэхээр хүмүүсийн таамаглаж байгаа шиг тэрээр ирэх улс төрийн сонгуульд бэлдэж байхыг үгүйсгэхгүй. Ер нь улс төрчдийн энэ мэт сурталчилгаа өмнө нь ч гарч байсан. Тухайлбал, "бидон" Ганбаа, "шанага" Тэмүүлэн, "данх" Билэгт гээд олон жишээг дурдаж болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ичиг(202.126.90.155) 2022 оны 10 сарын 26

Хөдөө хязгаар нутгийн жижигхэн засаг ноён хүндээ би..

0  |  0
Top