С.Зулпхар: Цар тахал гараагүй бол ядуурал 24.3%-д хүрч буурах байсныг тогтоосон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 19

“Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт салбар хэлэлцүүлэг өнөөдөр /2020.10.19/ боллоо. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ ядуурал, нийгмийн халамж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, тус салбарын 2023 оны төсвийн санал, цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, шийдлийн талаар танилцуулсан.

Тухайлбал, ядуурлын түвшин 2010-2014 онд 38.8-21.6 хувь болж тогтвортой буурч байсан боловч 2014-2016 онд 8.0 пунктээр огцом өссөн.

Харин 2016 оноос ядуурлын түвшний энэхүү өндөр өсөлт зогсож, бага багаар буурч байгааг тодотгоод "Ковид-19" цар тахал 2020 он гарснаар ядуурал буурах явцыг удаашруулсан байна. Хэрэв цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрэх байсныг тогтоосон гэв.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрт 59,7 тэрбум төгрөг батласнаас 31.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 2022 оны есдүгээр сарын байдлаар уг хөтөлбөрт 43,6 мянган иргэнийг хамруулж, хэрэгжилт нь 53,4 хувийн үзүүлэлттэй гарчээ. Нийт 23,5 мянган ажлын байрыг шинээр бий болгосноос байнгын 4.8 хувь, түр 14.5 хувь, цагийн 4.2 мянган ажлын байрыг бий болгосон гэлээ.

Түүнчлэн 2023 оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 90.4 тэрбум төгрөгийн төсвийн санал өгснийг дурдаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөтөлбөрийг цаашид тухайн орон нутгийн онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бэлэн байдлын үнэлгээ хийх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болон бага хүүтэй зээл олгохын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн e-job платформ нэвтрүүлнэ гэж байлаа.

Мөн залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг үргэлжлүүлэх, албан бус салбарт ажил эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, ур чадвар олгох, албан салбарт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчийг 1 жилээс дээш хугацаагаар ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид цалингийн зардлын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна гэдгийг танилцуулгад дурджээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах ур чадвартай ажилтныг богино хугацаанд бэлтгэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой удирдах, салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
зочин(64.119.30.210) 2022 оны 10 сарын 20

МАНгар хасаг минь улин хуцаж унган жороол

0  |  0
Top