Нигерид үерийн улмаас амиа алдсан хүний тоо 600 давжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Нигерид үерийн улмаас амиа алдсан хүний тоо 603-т хүрч, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна.

Нигерийн 36 мужийн 33 нь байгалийн гамшигт өртөж, 1.3 сая хүн орон гэрээ орхиход хүрчээ. Үүнээс гадна 3.4 мянган кв км талбай усанд автаж, хүнсний нийлүүлэлт тасрах аюул нүүрлээд байна. Нигери улсын эрэг орчмын бүс нутаг жил бүр үерт автдаг байна. Харин энэ жил сүүлийн арав гаруй жил тохиогоогүй хэмжээний үер болжээ. Цаг уурчид ирэх хоногуудад бороо үргэлжлэн орохыг сэрэмжлүүлж байна. Усны түвшин аюулын түвшинд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top