BTS-ийнхэн цэрэгт явж, 2025 онд цуглахаар боллоо

2022 оны 10 сарын 18

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуучин Жин цэргийн албаа хойшлуулахыг хүссэн өргөдлөө татан авснаар тус хамтлагийнхан цэрэгт явах нь тодорхой боллоо.

Big Hit Music агентлагаас энэ талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “BTS хамтлагийнхан цэргийн хугацаат албаа хаана гэдгийг бахархалтайгаар мэдэгдэж байна. Бусанд болсон гайхамшигтай тоглолтын дараа тэд ганцаарчилсан тоглолтдоо бэлтгэж эхэлсэн. Армид алба хаах тохиромжтой цаг ч боллоо. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа дэлхийн тавцанд амжилт гаргаж, маш олон рекорд амжилт тогтоон, К-ПОП урсгалыг олон улсын хэмжээнд гарахад тус болсон билээ. Хамгийн ахмад гишүүн Жиний хувьд энэ сарын сүүлээр түүний ганцаарчилсан тоглолт дууссаны дараа армидаа алба хаана. Бусад гишүүд хувийн төлөвлөгөөнийхөө дагуу цэрэгт татагдана. Хамтлаг бүх гишүүдийн алба өндөрлөсний эцэст 2025 онд дахин цуглана. Бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Yet to Come (The Most Beautiful Moment) бол зүгээр нэг дуу биш. Энэ бол амлалт юм” гэж дурджээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.225) 2022 оны 11 сарын 28

Охид оо ! Цэрэгт явж эр хүн болцгоо !

1  |  0
Top