Буриад улсын Драмын театрын АЯЛАН ТОГЛОЛТ эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр Монгол Улсад аялан тоглолт хийж байна.

Тоглолтын талаар өнөөдөр /2022.10.17/ Их хүрээ энтертайментын захирал М.Түвшинхүү, ОХУ-ын Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна тэргүүтэй уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ. ОХУ-ын Буриад Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Драмын эрдмийн театрын аялан тоглолт өнөөдөр "Барлаг" хүүхдийн жүжгээр Монголын хүүхдийн ордонд амжилттай нээлтээ хийжээ.

Тус театрын уран бүтээлчид аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордон болон Соёлын төв өргөөнд дараах жүжгийг тоглоно.


2022.10.17 "БАРЛАГ" Монголын хүүхдийн ордонд           

Хорвоогийн бүхий л бэрхшээл хайранд захирагддаг!

"Барлаг" жүжиг нь инээдмийн багтайгаар омогтой, ээдрээтэй, хөгжилтэй хайрын түүхийг өгүүлнэ.

Флориндо гэх залуу төрөлх хотоосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрэв. Түүний хайрт Беатрис бүсгүй эр хүний дүрд хувиран түүний араас явдаг. Хоёулаа ухаантай үйлчлэгч Труффальдиног хөлсөлж, мөнгө олохыг хүссэн тэрбээр нэгэн зэрэг хоёр эзэнд ажилладаг гэдгээ нуухыг хичээж, эзэд нь тэднийг уулзуулахгүйн тулд бүхий л зүйлийг хийдэг.

Хайртай залуус сүй тавих, тангараг өргөх, үхлийн төөрдөг байшингаас гарах гарцыг олох болов уу?

Үүнийг зөвхөн хайр л хариулах болно.

Дүрүүд:

Панталоне деи Бизоньози - Болот Динганорбоев, Буриад Улсын ардын жүжигчин

Клариче - Бальжан Жамбалова                                                   

Доктор Ломбарди - Ендонов, Буриад Улсын ардын жүжигчин

Сильвио - Булат Буралов

Беатриче Распони - Арюна Цыденова

Флориндо Аретузи - Бато Шойнжонов

Бригелла - Дарима Лубсанова, Буриад Улсын ардын жүжигчин

Смеральдина зарц - Ольга Ломбоева

Труффальдино зарц - Дахалэ Жамбалов

Монтировщик - Очир Шагдуров, Буриад Улсын соёлын гавьяат ажилтан

Хѳгжимчид:

Нацагдорж Нямдорж, Анастасия Дружинина, Юрий Банзаров, Сергей Шелковников,

Найруулагч: Олег Юмов

Зураач: Елена Эрдынеева

Хөдөлгөөний найруулагч: Игорь Григурко

Хөгжмийн зохиолч: Анастасия Дружинина

Насны хязгаарлал: 16+

“Барлаг” жүжиг 2022.10.17-ны 11:00 ЦАГТ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОНД ГАНЦХАН УДАА

БИЛЕТ ЗАХИАЛГА 98968003

2022.10.17. "УЛЕЙ НУТГИЙН ОХИД" Соёлын төв өргөөнд

Галын онгодоос хулгайлагдсан бүсгүйн тухай ардын домог, Хайрын улмаас хорвоог орхиж, сүнс болон хувирсан Үлей бүсгүйн тухай домог зэрэг холилдсон түүхээс энэхүү аман яриа түмэнд түгсэн байдаг...

Жүжиг нь орчин үеийн сүйт бүсгүйн хайрын золиосоор эхэлдэг. Дуу, бүжиг, инээд хѳѳр, баяр баясгалангаас эхлэн үзэгчдийг хуриманд урьж буй нь хѳгжилтэй уур амьсгалыг бий болгодог. Тайзан дээр болж буй үйлдлүүд заримдаа аймшигтай, заримдаа инээдтэй санагдах байх.

Өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцан уялдаа, сүнсний ертөнц ба хүмүүсийн ертөнц хоорондын харилцааны тухай уг жүжгээс таалан болгоогоорой.

Эрхүүгийн буриадуудын ардын дууны урлаг, зан үйл, ардын аман зохиол, тоглоом, бүжиг өргөнөөр харагдана.

Дүрүүд:

Дүүхэй - Жажан Динганорбоева,  Буриад улсын гавьяат жүжигчин

Сүйт бүсгүй - Дарима Лубсанова, Буриад улсын гавьяат жүжигчин

Сүйт залуу - Баярто Ендонов, Буриад улсын ардын жүжигчин

Сүйт залуугийн ээж - Лосолма Протасова

Сүйт залуугийн аав - Болот Динганорбоев, Буриад улсын гавьяат жүжигчин

Сүйт бүсгүйн ээж - Галина Галсанова, Буриад улсын гавьяат жүжигчин

Сүйт бүсгүйн аав - Биликто Дамбаев, Буриад улсын гавьяат жүжигчин

Ѳгүүлэгч: Чимит Дондоков

Үлгэрч: Зорикто Цыбендоржиев

Бѳѳ: Солбон Субботин, Буриад улсын гавьяат жүжигчин

Улей охидууд: Ольга Ранжилова, Людмила Тугутова, Лосолма Протасова, Янжина Ринчинова, Номин Цыренжапова, Надежда Мунконова, Буриад улсын ардын жүжигчин

Сүйт залуугийн найзууд: Дашинима Доржиев, Солбон Ендонов, Булат Самбилов, Алексей Михайлов, Дахалэ Жамбалов, Игорь Раднаев, Бато Шойнжонов, Булат Буралов

Тайзны найруулагчид: Саян Жамбалов, Эржена Жамбалова Джемма Баторова,

Зураач: Евгения Будожапова

Хөгжмийн найруулга: Эржена Жамбалова

Бүжигчид: Игорь Григурко

Туслах найруулагч: Елена Дамбаева

Тоглолт буриад хэлээр

"ҮЛЕЙ НУТГИНЙ ОХИД" ЖҮЖИГ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 19:00 ЦАГТ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД ГАНЦХАН УДАА

Үргэлжлэх хугацаа - 1 цаг 20 минут

Насны хязгаарлал 12+

2022.10.18. "АЛДАРЫН ЕСӨН ХОРОМ" Монголын хүүхдийн ордонд

2010 оны есдүгээр сарын 24-ний өглөө тэнгисийн цэрэг Алдар Цыденжапов "Быстрый" хөлөг онгоцны хөдөлгүүрийн өрөөнд дүрэлзэж буй гал руу орж, хөлөг онгоцон дээрх олон арван цэрэг эрсийн амийг аварчээ.

Шугам хоолойн хавхлагыг асааж, галд автсан тасалгаанаас гарахын тулд буриад залуу 9 секунд зарцуулсан. 9 секунд ба 8 хавхлага эргэх мөч.

Энэ явдлаас 4 хоногийн дараа Алдар Цыденжапов гэгч Буриад хөвгүүн нас барсан юм. Мөн энэ цаг үед "Баатаргүй" амьдарч байсан хүмүүсийг цочирдуулсан түүхийг тэр үлдээсэн юм.

Амьдралыг үхэшгүй мөнхөөс тусгаарласан 9 секундын эр зориг, цэрэг эрийн алдар сууг харуулсан 19 настай залуугийн талаар бид юу мэдэх вэ?

Түүний бага нас, залуу нас, тэнгисийн цэргийн өдөр тутмын хатуу ширүүн амьдралын гэрчүүд болох түүний хамаатан садан, найз нөхдийнх нь дурсамжаар энэхүү уран бүтээл бий болсон юм.

Домог бүхэн үнэнээс эхэлдэг...

Дүрүүд:

Алдар - Алдар Базаров

Арюна, Ада Ошоровын ихэр эгч, Буриад Улсын гавьяат жүжигчин

Аламжи Мэргэн - Зорикто Цыбендоржиев

Агуу Гохон - Людмила Тугутова, Буриад Улсын гавьяат жүжигчин

Үбгэн - Солбон Субботин, Буриад Улсын гавьяат жүжигчин

Алдарын ээж - Надежда Мунконова, Буриад Улсын гавьяат жүжигчин

Алдарын аав - Болот Динганорбоев, Буриад Улсын ардын жүжигчин

Ягша хара абгай - Галина Галсанова, Буриад Улсын гавьяат жүжигчин, Жажан Динганорбоева, Буриад Улсын ардын жүжигчин, Дарима Лубсанова, Буриад Улсын ардын жүжигчин

BC-5 ахлах - Баярто Ёндонов, Буриад Улсын ардын жүжигчин

БЧ-5 дэслэгч - Биликто Дамбаев, Буриад Улсын ардын жүжигчин

Цыренов усан цэрэг - Булат Самбилов

Эрдэм усан цэрэг - Алексей Михайлов

Шарипов усан цэрэг - Дашинима Доржиев

Самсонов усан цэрэг - Дахалэ Жамбалов

Самбуев усан цэрэг - Солбон Ёндонов

Багш, эмч Ольга Ломбоева – Ранжилова, Буриад Улсын гавьяат жүжигчин

Найруулагч: Саян Жамбалов

Зураач: Ольга Богатищева

Бүжиг дэглээч: Мария Сиукаева

Хөгжмийн зохиолч: Сойжин Ёндонова

Хѳгжмийн найруулагч: Дахалэ Жамбалов

Видео: Алексей Береснёв

Туслах найруулагч: Янжина Ринчинова

Тоглолтын үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут, завсарлагагүй

Насны хязгаарлал 12+

2022.10.18. "ҮХЭЖ ЯДСАН ХААН" Соёлын төв өргөөнд

Хүн айдастай тэмцэж, олон аюулаас зайлсхийж чаддаг. Гэхдээ үхлээс зугтах өчүүхэн ч боломж байдаггүй.

Гэсэн хэдий ч Төвөдийн "Үхэгсдийн ном"-д бичсэнээр сүнслэг үйлдлүүдийн тусламжтайгаар хүн үхэлд бэлдэх боломжтой.

Чухамхүү энэ ном Францын жүжгийн зохиолч, абсурд театрыг үүсгэн байгуулагчдын нэг Евгений Ионеског “YХЭЖ ЯДСАН ХААН ” жүжгийг бичихэд түлхэц өгсөн юм.

Найруулагч Олег Юмов уг бүтээлийн талаар “Энэ бол үхлийн төлөөх хүүрнэл юм. Гэхдээ зөв ойлгоорой, энэ бол шүтлэг биш юм. Надад буддизмтай холбоотой түүх таалагдаж эхэлсэн. Хэдийгээр "Үхэж ядсан хаан" нэртэй ч энд амьдралын тухай өгүүлэх юм.

Энэ нь хүн бүрт өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдгийг сануулж буй нэг хэлбэр. Мөн та энэ цаг үедээ, энэ ертөнцөд зохицон амьдрах хэрэгтэй юм” гэжээ.

Дүрүүд:

Берангер хаан - Баярто Эндонов, Буриад улсын ардын жүжигчин

Хатан 1 Маргарита - Лариса Егорова, ОХУ-ын Ардын жүжигчин

Хатан 2 Мария - Людмила Тугутова, Буриад улсын гавьяат жүжигчин

Эмч - Чимит Дондоков

Жульетта зарц - Жажан Динганорбоева, Буриад улсын ардын жүжигчин

Хамгаалагч - Булат Буралов

Зарц нар: Очир Шагдуров, Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Тимур Базаров, Сергей Бадмаев, Чингис Батомункуев

Найруулагч: Олег Юмов

Зураач: Натали-Кейт Пангилинан, Олег Юмов

Хөгжмийн зохиолч: Баттулга Галмандах

Бүжиг дэглээч: Дарья Русина

Видео проекц: Юрий Банзаров

Буриад хэлээр орчуулсан Дабацу Юндунова

Туслах найруулагч: Дарима Дамдинова, Буриад Улсын гавьяат жүжигчин

Нэмэлт мэдээлэл:

Жүжиг буриад хэлээр

"ҮХЭЖ ЯДСАН ХААН" ЖҮЖИГ 10 ДУГААР САРЫН 18-НЫ 19:00 ЦАГТ НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД ГАНЦХАН УДАА

Евгений Ионескогийн “Үхэж ядсан хаан” жүжгээс сэдэвлэсэн

Тоглолтын үргэлжлэх хугацаа: 1 цаг 35 минут

Насны хязгаарлал  14+

2022.10.19. "СОЛОНГОСТ ӨНГӨРҮҮЛСЭН ХАР ӨДРҮҮД" Соёлын төв өргөөнд

Буриадаас хууль бусаар цагаачлан ажиллаж амьдардаг Солонгос дахь буриад иргэдийн тухай энэ жүжигт өгүүлнэ.

Хэн нэгэн өр төлбөрөө төлөхийг хүсдэг, хэн нэгэн найдваргүй байдал, ядуурлаас зугтдаг, хэн нэгэн хувийн амьдралаа зохицуулах итгэлээр явдаг. Шаргуу хөдөлмөр болоод түүний зэрэгцээ цагаачлалын албанд баригдах вий гэсэн айдас хүйдэс, аз жаргалтай, баян чинээлэг амьдралын мөрөөдөл л тэднийг нэгтгэдэг.

Эх орноосоо хол байхад бүх зүйл эхэндээ сайхан санагдах ч тийм ч амархан биш.

“Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжиг нь сүүлийн 20 жилийн янз бүрийн хугацаанд Солонгост ажиллаж байсан буриад хууль бус цагаачдын бодит түүхээс бүтсэн уран бүтээл юм.

Дүрүүд:

Коля - Алдар Базаров

Таня, Колягийн эхнэр - Ольга Ранжилова-Ломбоева

Арюухан, Коля, Таня нарын охин - Бальжан Арданабазарова

Марина - Надежда Мунконова, БУАЖ

Аркаша - Солбон Ендонов

Ирина, Аркашагийн эхнэр - Ада Ошорова

Вероника - Людмила Тугутова

Дарима, Вероникагийн  дүү - Арюна Цыденова

Андрей - Зорикто Цыбендоржиев

Лерочка, Андрейгийн сүйт бүсгүй - Лосолма Протасова

Гена - Алексей Михайлов

Лариса - Номин Цыренжапова

Доржик Бугор - Булат Буралов

Рома - Игорь Раднаев

Молчун - Дахалэ Жамбалов

VK Арюна Цыденова

Facebook Лосолма Протасова

Instagram Бальжан Арданабазарова

Жүжгийн зохиолч: Yлзы Yлзытын

Найруулагч: Сойжин Жамбалова

Зураач: Ольга Богатищева

Бүжиг дэглээч: Виктор Яо-Фун-Тан

Хөгжмийн зохиолч: Дахалэ Жамбалова

Найруулагчийн туслах Людмила Тугутова

Насны хязгаарлал 16+

2022.10.20. "БЛОГЧИН" Монголын хүүхдийн ордонд

2022.10.20. "ШИЛДЭГ ЖҮЖГҮҮДИЙН ТҮҮВЭР" Соёлын төв өргөөнд

БИЛЕТ ЗАХИАЛГА 98968003

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.52.71) 2023 оны 04 сарын 01

2023-03-14 13:37\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top