Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 2 мөнгөн медаль авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 15

Индонезийн Бали хотноо 2022 оны аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд "2022 оны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" зохион байгуулагдаж байна. Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 462 өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж өрсөлдөхөөр хуран чуулжээ.

Монгол улсаас Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшингээр ахлуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, дагалдан яваа 24, нийт 61 хүний өргөн бүрэлдэхүүнтэй энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Өчигдөр тивийн аваргын тэмцээн шатрын РАПИД төрлөөр эхэлсэн ба манай баг хоёр мөнгөн медаль хүртэж тэмцээний салхийг сайхан хагаллаа.

Х.ИТГЭЛТ /17-18 насны хөвгүүдийн ангилалд МӨНГӨН МЕДАЛЬ/

М.Цэлмэг/9-10 насны охидын ангилалд МӨНГӨН МЕДАЛЬ/

Өнөөдөр үндсэн буюу СТАНДАРТ төрлийн тэмцээн эхэлнэ. Тэмцээний өргүүд Монголын цагаар өдөр бүр 09.00 болон 16.00 цагаас эхэлж байна.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iregn(192.82.84.222) 2022 оны 10 сарын 15

chini asrahi ugadasa yum geel nad derlehed aigan bee.

0  |  0
onon(192.82.84.222) 2022 оны 10 сарын 15

chini muu asrhain ugadsa mini 1ohintoi hudla held hurim hile yu tuu maa.

0  |  0
Top