Шинэ цагийн ИСМЕЛ тайж

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

 

2021 оны "Мөнгөн мод" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн нэгэн бол "Fantastic" продакшны жүжигчин Б.Барслхагва. Эсрэг талын дүрээр гаршиж байгаа гэхэд хилсдэхгүй түүний тоглосон "Зура 2" кино түүнд "Шинэ цагийн Исмел" хэмээх шинэ цол гуншин хүртээгээд буй. 

Талийгаач жүжигчин Б.Дамчаа гуайн "Мандухай сэцэн хатан" кинонд бүтээсэн Исмел тайжийн дүр эсрэг талын дүрийн "идеал" болсон гэхэд хилсдэхгүй. Харин түүний халааг үзэгчид жүжигчин Б.Барслхагвад шилжүүлэн бараг л шинэ стандарт тогтоов

"Шинэ цагийн Исмел" энэ удаад "Гадны нөлөөгүй" уран сайхны киноны нээлтийн ёслолд продакшны залуусын хамтаар иржээ. Энгийн амьдрал дээр ч хүчирхэг болоод загварлаг харагдах тэрээр манай зурагчны дуранд ийн буужээ. 

 

Top