Реппэр Coolio 59 насандаа учир битүүлэг байдлаар ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29


Реппэр Coolio орон нутгийн цагаар лхагва гарагт 59 насандаа таалал төгслөө.

Түүний менежерийн хэлснээр реппэр Лос Анжелес дахь найзынхаа гэрт байсан бөгөөд угаалгын өрөө орохоор явжээ. Хэсэг хугацаа өнгөрсөн ч талийгаач ирэхгүй байсан учир найз нь утас руу нь залгажээ. Түүний дуудлагад талийгаач хариу өгөөгүй учир тэрээр угаалгын өрөөнд очоод шалгатал реппэр шалан дээр ухаангүй хэвтэж байсан аж. Тэр даруйд түргэн тусламж дуудсан ч харамсалтай нь Coolio хэдийнэ нас барсан байжээ. 

Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтад шилжиж, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай албаныхан дурдлаа. 1980-д оноос эхлэн уран бүтээл туурвиж эхэлсэн Coolio 1996 онд Грэммийн шагнал хүртэж байсан нэгэн. Дөрөв хоногийн өмнө Техаст болсон тоглолтынхоо бичлэгийг оруулсан түүнд фенүүд нь эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top