Тарваган тахлын халдвартай гэдгээ мэдсэн иргэн эмнэлэгт амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19
Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн С өнгөрөгч бямба гарагт /2022.09.17/ тарваган тахлын халдвар аван аймгийн Яаралтай тусламжийн тасгийн "Тусгаарлах өрөө"-нд эмчлэгдэж байх явцдаа амиа хорложээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар болон Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ аван ажиллаж байгаа аж.
 
Үйл явдлыг тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн Т нь энэ сарын 15-ны өдөр Мөст сумын Хужирт багийн нутаг “ТҮЙМЭРТ” гэх газар хүүхдүүдийн хамт олон тооны тарвага агнажээ. Нэг тарвагыг нь өвчиж чанаж идсэн байна. Энэ хооронд Т-ийн хүү С-ийн бие өвдөж өндөр халуурсны улмаас замын унаад дайгдан есдүгээр сарын 16-ны өдөр Жаргалант суманд иржээ. Ирсэн даруйдаа Бугат өрхийн эрүүл мэндийн төвд хандан хордлого тайлах шингэн хийлгэсэн байна. Гэвч халуун буурч, биеийн байдал нь сайжраагүй учраас бямба гарагт /2022.09.17/ БОЭТ-ийн Яаралтай тусламжийн төвд ханджээ.
 
Асуумж, судалгаа авч, түргэвчилсэн тестээр хоёр ч удаа шинжилгээ хийхэд тарваган тахал болох нь урьдчилсан байдлаар батлагдсан бөгөөд мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын иргэдийг олж тогтоон, Мөст сумын Хужирт баг, Жаргалант сумын Бугат Өрхийн Эрүүл мэндийн төв, БОЭТ зэрэг хэд хэдэн газар тусгаарлалтад аваад байсан аж.
 
Иргэн С тусгаарлалтад байх явцдаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасгийн “ТУСГААРЛАХ ӨРӨӨ”-нд амиа хорлосон байж болзошгүй байдалтай олдсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ф(66.181.161.1) 2022 оны 09 сарын 20

Хэлээд хэл авах биш нохой шувуу гахай үхсэн амтны мах идэж хордож үхэж байвал одоо яая гэхэв өөрсдөө л гомд битгий ид ийм өвчин тусдаг энэ тэр хэлээд байхад хэл авах биш одоо яая гэхэв дээ малынхаа мах.г идээд явж байвал болоо бишүү хужаа шиг хулганы мах идэж байж л хордож дээ

1  |  0
ganaa(178.174.229.45) 2022 оны 09 сарын 20

ulsuh uheh gj bsan bhaa

1  |  1
Top