Ж.Болдбаатар: Хуурамч мэдээлэл тараасан иргэнийг ТАГНУУЛААС ШАЛГАЖ БАЙГАА

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

ОХУ болон Монгол Улс хамтран сайн дурын цэрэг татлага явуулна гэх мэдээлэл цахим орчинд өчигдөр (2022.09.15)  цацагдсан. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар доорх мэдээллийг өгөв.

Тэрбээр “Энэ мэдээлэл нь худал. Бид ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе руу холбогдож, тодруулахад ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Хуурамч мэдээлэл гарсантай холбогдуулан хууль, хяналтын байгууллагад хандлаа. Энэхүү хуурамч мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл байсан. Уг мэдээлэл хаанаас гарсныг тагнуул, хууль хяналтын байгууллага шалгаж олно. Хуурамч мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, төрийн бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа гэж харж байна. Манай улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц хуурамч мэдээллийг гаргасан байна.

Монгол Улс цэргийн харилцаатай бүхий л улстай хамтарсан сургуулилт хийдэг. Саяхан хээрийн сургуулилтын талаар бас хуурамч мэдээлэл гарч, залруулга хийсэн. Иймэрхүү хуурамч зүйлс нь улс хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг хэн ярих ёстой, хэн ярихгүй байх вэ гэдэг зүйл бий. Энэ мэдээллийг уншихад санаатайгаар гаргасан мэдээлэл байна. Монгол Улсын Засгийн газрын лого, ОХУ-ын БХЯ-ны лого, таних тэмдгийг үүнд ашигласан. Үг хэллэгийг нь ажиглахад юм мэддэг хүмүүс бичсэн нь харагдаж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэний эрхэмлэх таван үүрэг бий. Үүний тав дахь үүрэгт 18-25 насны залуус эх орноо хамгаалахад цэргийн алба хаана гэж заасан. Үндсэн хуулиас салбарласан Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсад цэрэг татлага явуулах, цэргийн харилцааг зохицуулах талаар дурдсан байдаг. Тус хуульд бусад оронд гэрээгээр алба хаалгадаггүй заалттай. Энэ маш ноцтой асуудал. Үүнийг харсан бусад улс орон манай улсад хэрхэн хандах вэ. Энэ бол хуурамч мэдээлэл гэдгийг Батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.188.53) 2022 оны 09 сарын 19

Элбэгдорж мэт л ингэж чадна. Эх орноо хорлогчид.

1  |  1
босгоод хөхсөн боов (66.181.161.62) 2022 оны 09 сарын 17

энэ зар гаргасан боссон хөхсөн боовчуудыг... бишээ босоо хөхүүдийг өөрсдийг нь бариад укриан руу Oросын армид явуул.. Tэнд ядаж жолооч угаагч ачаа зөөгч ч болохноо хийг..

1  |  0
Уншигч(66.181.182.46) 2022 оны 09 сарын 16

Пүүтлер нь хүртэл чаадагшд. Орос барьцгүй болсон шүү дээ

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 17

худлаа цуу тараагч нарыг олонд ил болгомоор байх юмаа хэн дуртай чалчиж байдаг нийгэм биш биз дээ

3  |  0
Top