Завхан аймагт гарсан ой хээрийн түймэр Тувагийн хилийг давжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12
Завхан аймгийн Баянтэс сумын “Цуурайн эх” гэдэг газар өнгөрөгч 8-ны өдөр ой хээрийн түймэр гарч, Аймгийн шуурхай штаб шуурхай арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна. Түймэр ОХУ-ын Тува улсын хилийг давсан бөгөөд одоогоор 7200 га газрыг хамарчээ.
 
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын мэдээлснээр одоогоор тус бүс нутгийн тойргийн сумд болох Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Асгат, Баянхайрхан сумын алба, мэргэжлийн ангиудын төлөөллийг түймэр унтраахад татан оролцуулж байгаа аж. Үүнээс гадна Увс аймгийн Тэс сумын хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр салбар, Завхан аймгийн ЗДТГ, шуурхай штабаас нийт 324 хүн 43 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.
 
 
Түймэр уулархаг, модтой газар дэгдсэн учир унтраах явц хүндрэлтэй байгаа юм. Тува улсын нутаг дэвсгэрийг хамарсан түймрийн хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
 
Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top