Энэ жил манай улсад БНСУ-аас 22,913 жуулчин иржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ он гарсаар ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ. 

Түүнчлэн,
 

  • БНСУ-аас 21,913 
  • Казахстан 12,038
  • Америк 4,874
  • Хятад 4,691
  • Герман 2,332
  • Беларусь 2,328
  • Япон 2,173
  • Турк 1,982
  • Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулжээ.

Түүнчлэн 2019 онд 23,585 жуулчид ирж байсан бол 2022 оны долдугаар сарын байдлаар 21,913 жуулчид ирээд байна.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top