Нийслэлийн түргэн тусламжийн ажилчдад цалингийнх нь 20-60 хувьтай тэнцэх урамшуулал олгожээ

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Нийслэлийн түргэн тусламжийн төв ажилтнууддаа ажлын гүйцэтгэлээс нь хамаарч, цалингийн 20-60 хувьтай тэнцэхүйц хэмжээний урамшуулал олгосон байна. Энэ нь жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосонтой холбогдуулан хийгдэж буй ажлын нэг хэсэг ажээ.

"Цаашдаа ч ажилтнуудынхаа нийгмийн асуудал шийдэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна" гэж Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top