24 цагт 362 тохиолдол бүртгэгдэж, өмнөх өдрөөс 183-аар нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.08.09 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 362 тохиолдол батлагдсан байна. Үүнээс 203 нь Улаанбаатарт, 159 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт бүртгэгдээгүй. 

Өчигдөр буюу наймдугаар сарын 8-нд халдварын 179 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр үүнээс 183-аар илүү тохиолдол батлагдаж байна.

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top