Элэг шилжүүлэх мэс засалд орсон охин эдгэрч, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын таслын тасгийн эмч нарын хамтарсан баг 7 настай охинд, төрсөн ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр элэг шилжүүлэн суулгуулсан 7 настай Н.Энхжаргал охин эдгэрч, эмнэлгээс гарсан тухай сайхан мэдээг хүргэж байна. Ингэснээр ЭХЭМҮТ анх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг маш амжилттай хийж, цаашид ч энэ төрлийн мэс ажилбарыг эмнэлэг дээрээ хийх боломжтой болж байгаа юм. 

Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын хүн амын 10 хувь нь элэгний хатууралтай гэх эмнэлзүйн судалгаа бий. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хүүхдүүд элэгний хатуурал, элэгний цусны замын битүүрэл, төрөлхийн гажиг өвчнөөр оношлогдох болжээ. Харин хүүхдүүдийн дунд тохиолдоод буй тус өвний хамгийн төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг аж. 

ЭХЭМҮТ-д элэгний цироз оноштой 83 хүүхэд байдгаас 9 хүүхдэд нь зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа юм. Тэдний нэг болох 7 настай охинд ээжийнх нь элгийг шилжүүлэн суулгажээ. Үүнээс өмнө нь буюу 2014 оноос хойш УНТЭ-т зургаан хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, одоо ЭХЭМҮТ-ийн хяналтад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top