Эрлийз дээд нас: Завханы С.Баярсайхан бор морь торгон жолоо өргүүллээ

2022 оны 07 сарын 13

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны эрлийз дээд насны морьд саяхан барианд орлоо.

Газар газрын хурдан хүлгүүдээс шандас хүчээрээ цойлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор морь торгон жолоогоо өргүүллээ. Морийг Нямдоржийн Билэгтсайхан хэмээх 11 настай хүү унаж хурдлуулав.

Энэ жилийн уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлж, Хүй 7 худгийн хөндийд шандас сорьсон юм.

 

Түрүү магнай:  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

Аман хүзүү: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)

Айргийн дөрөв: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

Айргийн тав: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

6 дугаар байр: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн 778 дугаартай хээр халзан (унаач: Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)

7 дугаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач С.Мөнхбаярын 340 дугаартай бор халзан (унаач: М.Дүүрэнбаяр, 12 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ц.Золбоогийн 466 дугаартай хээр (унаач: Ганзоригийн Мөнхзориг, 9 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 903 дугаартай хар (унаач: Л.Алтанзул, 11 настай, эрэгтэй)

10 дугаар байр: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн 1059 дугаартай улаан буурал (унаач: П.Амартүвшин, 8 настай, эрэгтэй)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top