Улсын АВАРГА О.Хангайгийн наадмын дэвжээнд гаргасан АМЖИЛТУУД

2022 оны 07 сарын 13

Оргихын Хангай нь 1990 оны авардугаар сарын 01-нд Монгол улсын Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Тэрээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан 1024 бөхөөс хурд хүч, уран барилдаанаар ялгарч, өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, УЛСЫН АВАРГА цолыг хүртлээ.

 

УЛСЫН НААДМЫН ДЭВЖЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТ:

 

Он Амжилт Бөхийн тоо
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн. 512
2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. 512
2020 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн. 512
2022 АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн. 1024

 

АЙМГИЙН НААДМЫН ДЭВЖЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТ:

 

Он Амжилт Бөхийн тоо
2012 Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн.

256
2013 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн. 256
2013 Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

256
2017 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн. 256

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top