Япон Путины зарлигийг тайлбарлахыг хүсэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Японы Засгийн газар ОХУ-д дипломат шугамаар хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “Сахалин-2” төслийн тухай зарлигийн талаар тайлбар өгөх хүсэлт тавьжээ.

Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяшигийн мэдэгдсэнээр, “Сахалин-2” төсөл нь Японы эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангахад чухал төсөл. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт Сахалинаас авч буй эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийг шууд зогсооно гэсэн утга агуулаагүй. Гэсэн хэдий ч зарлигийн хүрээнд Японы компаниудын эрхийг хэрхэн хангах, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар нарийн судалгаа хийж байна. Үүнтэй холбогдуулан Токио тус шийдвэртэй холбоотой хугацаа болон бусад нарийн асуудлуудын талаар Москвагаас тайлбар хүссэн гэж Ёшимаса Хаяши онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард төслийн оператор болох "Газпром", “Shell”, “Mitsui” болон “Mitsubishi” компанийн хамтарсан “Sakhalin Energу” компанийг Оросын хуулийн этгээдээр солих тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ингэхдээ тус компанийн хөрөнгө Оросын мэдэлд очих юм. Гадаад компаниуд одоо эзэмшиж буй хувьтай тэнцэх хувийг шинэ оператор компанид эзэмших эрхтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.19) 2022 оны 07 сарын 08

Тайлбар байхгүй .та нар зайлаа гэснийг ойлгохгүй байна уу япончуудаа.америкийг дагхж бага далдаганаа гэж байна шүү дээ

0  |  0
Би(202.126.90.142) 2022 оны 07 сарын 08

Үхсэн ацыг нь тайлбарладаг юм бэ!

0  |  0
Монгол иргэн(202.126.90.13) 2022 оны 07 сарын 08

Атомын бөмбөг хаясан Америкаасаа аваад Хятадаар цөмийн бөмбөг хаяуулж укрианаас вирус экспортолж гэсэн үг самурай нараа . Өөрсдөө юу хийснээ ухаараач

4  |  0
Top