Орост нийлүүлдэг Японы суудлын машины тоо хэмжээ нэмэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 18

Энэ оны арваннэгдүгээр сард Япон улсаас Орост нийлүүлдэг суудлын тэрэгний тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7,3%-иар нэмэгдсэнийг Японы Сангийн яамнаас нийтлүүлсэн худалдааны статистикийн тоо баримт харуулж байна.

Тухайн сард ОХУ-д нийлүүлсэн тээврийн хэрэгслийн нийт тоо 14 757 болсон байна. Мөн мотоциклын нийлүүлэлт 121,8%, сэлбэгийн экспорт 7,6% өссөн ажээ. Түүнээс гадна Япон улс эмнэлгийн барааны экспортоо 13,6%, цахилгаан үүсгүүрүүдийн нийлүүлэлтээ 13,8%-иар нэмэгдүүлсэн байна. Орост чиглэсэн Японы экспортын 70%-ийг суудлын тэрэг эзэлж байгаа ажээ.

Харин Оросоос авдаг шингэрүүлсэн байгалийн хий болон нүүрсний импортоо Япон улс арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26,9% болон 56,7%-иар тус тус багасгасан байна. Япон улс “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудтай хамт Оросын газрын тосны импортод үнийн дээд хязгаар тогтоосон тул Оросоос газрын тос худалдан авахгүй байгаа юм. Оросоос оруулдаг Японы импортын 67,4%-ийг байгалийн түүхий эд эзэлдэг аж. Япон болон ОХУ-ын худалдааны эргэлт энэ оны арваннэгдүгээр сард 15,9%-иар буурч, 650 ам.доллар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
650 доллар!!!???(202.55.188.35) 2024 оны 12 сарын 23

650 ам.доллар уу!!! ЮМАА ХЯНАХАД ЯАДАГ БНАА, \nЗА БАРАГ ХЯНААД Ч ИЯМ БГАА БАЙХ ДАА ЧАДВАР НЬ...

0  |  1
Зочин ш дээ(202.126.91.172) 2024 оны 12 сарын 19

Япон ч яахав дээ ашгаа л бодно биз.Оросоос түүхий эд л авдаг юм байна

0  |  0
Top