Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

2022 оны 07 сарын 04

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдах бөгөөд одоогоор 230 гаруй тамирчид “Ард триатлон-2022” УАШТ-д оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байна.

Элит, өсвөр үеийн U19 нас, сонирхогчдын Age group ангиллын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн U15 насныхан 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд орно. Мөн тэмцээний үеэр эхлэн хичээллэгчид, сонирхогчдын дунд Try-Tri ойрын зайн тэмцээнийг зохион байгуулж, триатлоны спортын зах зухаас сонирхуулахаар төлөвлөжээ.

Триатлоны УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллаж, эхний байрт шалгарсан тамирчдыг Ард койноор мялаах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(192.82.80.14) 2022 оны 07 сарын 04

boli boli yum bolgon coin

0  |  0
Top