ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хоригийг тавина

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Европын комисс Оросоос нефть импортлоход хориг тавих боломжийн талаар хэлэлцэж байна.

Еврокомиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Оросын эсрэг хоригийн зургаа дахь багцыг бэлтгэж байгаа талаар ярьжээ. Тэрбээр “Бид хоригийн зургаа дахь багц дээр ажиллаж байна. Яригдаж байгаа асуудлуудын нэг нь газрын тосны хориг юм. Хориг нь Орост үзүүлэх шахалтыг нэмэхэд чиглэсэн байх болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөрсдөдөө учруулах хохирлыг багасгасан хориг тавих болно” гэж Times сонинд ярьжээ.

Оросын эсрэг шинэ багц хориг нь батлагдаагүй байгаа бөгөөд ОХУ-ын байгалийн хийнээс үе шаттайгаар татгалзах, тогтоосон хязгаараас дээш экспортод татвар ногдуулах зэргийг багтаах аж.

Европын Холбоо дөрөвдүгээр сарын 8-нд Оросын эсрэг хоригийн тав дахь багцыг баталсан билээ.

Мөн 2022 оны наймдугаар сараас Европын Холбоо Оросоос нүүрс болон бусад хатуу түлш импортлохыг хориглох ажээ.

Зарим шинжээчийн дүгнэж байгаагаар Оросын хийд тавьсан хориг нь Европын Холбооны хэд хэдэн оронд эрчим хүчний том хямралд хүргэж болзошгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top