Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг нэмснээр ШСБ-ын төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Ирэх дөрөвдүгээр сарын 7,8-нд Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдана. Харин чуулганыг угтан энэ сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр /2022.03.21/ “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Монгол Улсын эрчим хүчний салбар 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдлыг тус тус хүлээжээ.  Учир нь  манай улсын цахилгаан үйлдвэрлэлийн өртөг, худалдаалж буй тарифаас хямд байдаг.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22  төсөл хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний үнэ тарифийг бодит өртгөөр тогтоож, индексжүүлнэ. 2022 онд хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнэ тарифийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top