БНСУ-д хохирсон МОНГОЛ ЭМЭГТЭЙ: Дөрвөн цагийн турш хэрцгийгээр зодуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

БНСУ-д амьдардаг 20 гаруй насны монгол эмэгтэй хоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө нутаг нэгт эрэгтэйд хэрцгийгээр зодуулж, 4 цагийн турш хүчирхийлэл амссан байдаг. Монгол төгрөгөө вон болгох хүсэлтэй эмэгтэйг, хүчээр машиндаа суулган, гэртээ аваачиж хүчирхийлсэн тус эрэгтэй Монгол Улсын иргэн, БНСУ-д хууль бусаар амьдардаг Б гэгч байжээ. Сэжигтэн хэрэг үйлдсэн даруйдаа оргон зайлсан бөгөөд түүнийг гуравдугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын цагдаа баривчлан, саатуулсан байна. Хүний нутагт нэгнээ дэмжиж явах байтал хүчирхийлж, хэрцгийгээр зодсон тус хэргийн хохирогч Э-тэй бид онлайнаар холбогдож, хэргийн талаар тодруулсан юм. Мөн хэрэгт холбогдуулж цагдаагийн газарт өгсөн гэрэл зургуудаас нь, хохирогчийн зөвшөөрлөөр нийтэлж байна. Эх сурвалжийн хүсэлтээр зарим зүйлсийг нууцалсан болно.


-Болсон үйл явдлыг эхнээс нь ярих боломж байна уу?

-Би БНСУ-д ирээд 2 сар болж байна. Мөнгө маань дууссан учраас төгрөгөө воноор солиулах шаардлага гарсан. Тийм шалтгаанаар зүс таних энэ ахтай холбогдсон. Монгол таун руу явж мөнгөө солиулах гэсэн боловч надад карт байхгүй учраас энэ ахад хандахаас өөр арга байгаагүй. Өмнө нь зүс таних учраас үнэн учраа хэлсэн чинь “Тусалъя” гээд манай гэрийн гадаа уулзахаар болсон. Орой нь тэр ах ажлынхаа том машинтай манай гэрийн ойролцоо ирээд намайг дуудсан. Очиход “Машиндаа суучих” гэсэн. Би машинд нь суугаад тэр ахын данс руу монгол мөнгөө шилжүүлээд, воноо авах гэтэл “Шөнө орой болсон байна. АТМ-ууд ажиллахгүй” гэхээр нь “За тэгвэл маргааш уулзаж авья. Өнөөдөр бас орой болсон байна, би гэртээ орлоо” гэтэл машинаа асаагаад хөдөлсөн. Тухайн үед гэр лүү дөхүүлэх нь гэж бодтол шууд аваад мэдэхгүй замаар давхичихсан. Шөнө, харанхуй байсан учраас би хаашаа явж байгаагаа ч тогтоож, мэдэж аваагүй...

-Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж, хашхирч, тусламж дуудаж үзсэн үү?

-Маш их эсэргүүцэл үзүүлсэн. Хашхирч, уйлж, гуйж үзсэн. Хамгийн аймаар зүйлс тэр гэрт болсон.

-Уучлаарай ийм зүйл асууж байгаад... Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж ойлгож болох уу?

-Намайг хүчиндэх гээд дайрахад нь би эсэргүүцэл үзүүлж, хашхирч, орилоод байсан чинь уурандаа намайг маш их зодсон. Би дотроо “Ингэж хамгийн чангаараа орилоод байх юм бол ямар нэгэн тусламж ирэх байх. Хүмүүс сонсоод цагдаа дуудах байх” гэж найдсан. Анх орилж эхлэхэд тэр ах намайг “Битгий орилоод бай” гээд уурласан, сүүлдээ “Чамайг орилж чадахгүй болгоод өгье” гээд зодож эхэлсэн. Намайг алгадаж, цохиж, бүр сүүлдээ толгой руу маань маш хүчтэй балбаж эхэлсэн ч би зогсолтгүй хашхираад л байсан. Гол нь намайг хашхирахыг л болиулах зорилготой зодсон. Гэхдээ би гүрийсэн. Хашхирах маань зогсохгүй болохоор нөгөөх намайг багалзуурдаад “Чамайг алаад өгье” гээд боож эхэлсэн. 

“Өөдөөс нь ингэж тэмцээд байвал боолгуулаад үхэх нь” гэж бодоод би үхсэн юм шиг царай гаргаж, амьсгалаа түгжих гэх мэт арга хэрэглэсэн.

-Хэчнээн цаг ийм хүчирхийлэл болсон бэ?

-Дөрвөн цаг орчим... (Санаа алдав). Тэр 4 цаг миний хувьд там шиг л байсан. Толгой руугаа цохиулаад, хоолойгоо боолгуулах үед “Ингээд л үхэх юм байна” гэж бодсон. Хүч муутай, жижиг биетэй болохоор хашхирахаас өөр юу ч хийж чаддаггүй юм билээ.

-Яаж тэндээс гарч чадав?

-Тэр хүн над дээр ирэхдээ архи уусан байсан. Гэртээ очоод үргэлжлүүлж уусан. Тэгээд намайг зодож, зодож ухаан алдсан царай гаргангуут, дахиж уугаад тасраад унасан. Тэр хооронд нь би шууд зугатаж гарсан. Гараад цагдаагийн газар хайж зөндөө гүйсэн. Мэддэггүй газар байсан учраас би тэндээс цагдаагийн газар олоогүй.

-Гэртээ яаж харьсан бэ?

-Такси бариад “Намайг хамгийн ойрын цагдаа дээр хүргээд өгөөч” гэж гуйсан. Тэгээд цагдаа дээр очсон ч хэл нэвтрэлцэж, ойлголцож чадаагүй. Цагдаа нар намайг гэрт хүргэж өгсөн.

-Таны биеийн байдал одоо ямар байна вэ?

-Хэрэг болсны маргааш өглөө бүх бие хөхөрсөн, нүүр ам бандайж хавдсан, ер нь л өөрийгөө толинд хараад таниагүй.

Хөдөлж чадахгүй, дээр нь гэдэс маш их хөндүүртэй, бие засаж ч чадахгүй байсан.

-Гэмтлийн зэргээ тодорхойлуулсан уу?

-Цагдаа дээр очиход өвдсөн хэсгийн зургуудыг аваад, эмэгтэйчүүдийн талын эхний шинжилгээнүүдийг хийсэн. Толгойн гавлын ясны зураг авсан. Тархинд ямар нэгэн цус бүлэгнэсэн асуудал байхгүй гэсэн. Гэхдээ хүчирхийлүүлсэн гэдгийг маань батлах баримт хангалттай гэж цагдаагаас үзсэн.

-Тэр олон цаг хашхирч байхад “хаалга тогших” гэх ч юм уу ямар нэгэн тусламж ирээгүй юу?

-Уг нь хүн сонсвол сонсохоор л байр байх шиг санагдсан. Гэхдээ нэг ч тусламж ирээгүй.

-Хэрэг үйлдсэн этгээдийг та яаж таньдаг юм бэ?

-Солонгост ирэхээсээ өмнө байр хайж, эндэхийн монголчуудын групп дээр зар тавьж байсан юм. Тэр зарын дагуу надтай анх холбогдож, фэйсбүүк чат бичиж байсан. Тэгээд биенээ зүс төдий таних болсон. Ойролцоогоор 50 орчим насны, Монголд эхнэр гурван хүүхэд нь байдаг гэж сонссон.

-Дээр байрны чинь гадаа ирж авч явсан гэж ярилаа. Тэгэхээр одоо хаа нэгтэйгээс гарч ирээд дарамталж магадгүй гэх айдас байна?

-Солонгосын цагдаа нар хүний эрхийг маш сайн дээдэлдэг юм билээ. Намайг гэрт хүргэж өгөөд “Хамгаалалтын байранд байрлах уу” гэж асуусан. Мөн яаралтай үед тусламж дуудах боломжтой “байршил тогтоогчтой цаг” өгсөн. Надад хэрэгтэй бүх зүйлийг асууж, өглөө бүр утсаар ярьж байдлыг маань асуудаг. Одоо тус хэрэгтэнийг идэвхтэй хайж байгаа.

-Сошиалаар чат бичиж, дарамтлах гэх мэт үйлдэл гаргахгүй байна уу?

-Тэр хүн өөрийг нь цагдаад өгснийг мэдээд бүх хаягаа блоклоод сураггүй алга болсон.

-Тухайн үед мөнгө солиулах гэж уулзсан байдаг. Мөнгөө авч чадсан уу?

-Хэрэг үүрээр болсон. Тэр өглөө нь над руу “Чи мөнгөө авчхаач ээ” гэх утгатай мессеж ирсэн. Цагдаагаас “Тэр хүнтэй холбогдвол бидэнд хэлээрэй. Хамтдаа барина шүү” гэсэн болохоор цагдаатай хамт очсон. Тэр төлөвлөгөөг нөгөө ах мэдээд мөнгөө шууд орхиод зугатаагаад явчихсан.

-Цагдаагаас ингэж дэмжиж байгаа юм байна. Тэгвэл Монголын Консулын газартайгаа холбогдож чадсан уу. Ямар нэгэн хариу байна уу?

-Энд байдаг Консулын газар маань маш сайн ажилладаг юм билээ. Надтай холбогдож, биеийг маань асуусан. Хэрэгтэнийг олоход анхаарч ажиллана гэсэн. Түүнчлэн хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн.

Мөн Солонгост амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг. Тэрний төлөөллүүд надтай ирж уулзсан. Өмгөөлөгч авах, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тал дээр тусална гэсэн байгаа.

-Монголд байгаа гэр бүлдээ хэлсэн үү. Яаж хүлээж авсан бэ?

-Найз залуудаа л хэлсэн. Ээж, аав, ах дүүстээ хэлээгүй. Гэрийнхэн маань намайг сайн сайхан амьдруулах гэж л ийшээ явуулсан шүү дээ. Гэтэл би ийм аймшигтай хэргээр хохирчихлоо гэвэл “Шууд ир” л гэх байх. Тэгэхээр үүнийг ганцаараа, насан туршдаа нууж амьдрах болоод байна.

Үлдсэн насаар минь зовоох сэтгэлийн шархтай боллоо.

-Өөрийг тань харахад ярихад их хүндрэлтэй байх шиг санагдлаа...?

-Нүүр лүүгээ маш их алгадуулж, толгой руугаа цохиулсны улмаас нүүр танихын аргагүй болтлоо хавдсан. Мөн хоолойгоо боолгуулсан учраас одоо хүртэл амьсгал авахад хэцүү байна. Хөдөлж чадахгүй байснаа бодоход одоо харьцангуй хөдөлгөөнтэй болоод байгаа.


Бидний энэ ярилцлага хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон юм. Харин гэмт хэрэгтэн этгээд гуравдугаар сарын 1-ний өдөр баривчлагдсан талаар хохирогч бидэнд мэдээллээ. Тэрбээр энэ талаар “Маргааш би очиж байцаалт өгч магадгүй. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу өрнөж, тэр хүн хийсэн зүйлийнхээ төлөөсийг төлнө. Би түүнийг баривчлагдсанд маш их баяртай байна. Солонгосын цагдаа үнэхээр бахархмаар, шуурхай ажиллах юм” гэж ярьсан юм.

Гэмт хэрэгтэн этгээдийг “Хүний амь насыг хохироох гэж оролдсон” гэх зүйл ангиар буруутгаж, ял өгөх магадлалтай гэнэ. Энэ талаар бид дахин мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.168) 2022 оны 03 сарын 14

Энэ солонгост янз бүрийн их юм дуулдах юмаа \nЗүс танина гэхээр урьд нь уулзаж бсан юм бна \nТэгээд тэр өдөр хийхгүй болохоор зодуулсан байна \nМөн зүгээр л солиод өгдөг газар зөндөө байгаа \nИнгээд бодоод үзэхээр өөрөө мөнгөгүй болоод \nЯгааний ажил хийж үзэх гэж байсан юм биш үү \nЭнэ хүүхнийг бас шалгах хэрэгтэй байхаа \nМөн ар гэрт мэдэгдэх хэрэгтэй \nЯмар болоод нуугаад байна

0  |  0
Зочин(202.126.89.195) 2022 оны 03 сарын 11

Зарим яриаг нь ойлгохгүй юм бна өө

0  |  0
Zochin(124.58.53.62) 2022 оны 03 сарын 08

Iim hergiig geriinhendee heleegvi ch geh shig. Uuruu bujignuulchaad nz zaluudaa barigdahdaa gemgvi hvniig gvtgej amidralaar ni togloson ch bj medeh l hvvhen bna.

0  |  0
Zochin(124.58.53.62) 2022 оны 03 сарын 08

Haraar bdag hvmvvs mini sain tanih hvndee l tusalj bai. Yarij bga ni yamar ch awtsaldaa alga. Dansgvi hvn Mongol town dr ochson ch belneer mungu awah bolomjtoi. Zaawal dansnii shaardlaga bhgvi. Geriinh ni gadnaas suulgaad gert ni duhvvlj ugnu gdg ch yu gsn vg yum. Tegeed ch end mash ih sogtolttoi bj mashin baridag hvn gj yu bhaw. Ter tusam hariinhan ter tal deeree ih l bolgoomjtoi bdag. Uusan blaa ghd sogtuu hvnii mashind suuj geriinhee gadnaas gerlvvgee hvrgvvlj bhiin orond mashiniig ni tawiulahgvi yasiin. Shunu oroi bolson hoino zvs tanih eregteigiin gert orloo ch geh shig.

0  |  0
...(203.91.115.50) 2022 оны 03 сарын 05

Shorond n hataa muu nowshiig

0  |  0
Zochin(103.57.93.116) 2022 оны 03 сарын 05

Hari orond baij mongolchuud hamgiin oodgvin dandaa negnee deerelhdeg uul n eleg negt mongol hvn min ghin orond dandaa shantaichilj daramtaldag gadagshaa ywhin bol mongolchuudaasaa hol bai gedg vgiig nasnaasaa l ih sonsjindaa

0  |  0
зочин(43.242.242.68) 2022 оны 03 сарын 06

Харанхуй шөнө, хүний нутагт, танихгүй хүн дагаад гарч л явдаг. Энэ хүүхэн өөрөө өөр зорилготой байсан байх. Нэг л худлаа яриад байна даа.

2  |  2
Zochin(117.111.24.17) 2022 оны 03 сарын 10

Ene neg l avtsaldahgui bhiin 1. Geriin gadaa mashintai ired mashind suu geheer ni suusan gj bn mashin hodlood yavsan tuhai durdaagui bj gerluu dohuulj ogoh gj bga yum bn gj bodson gedeg ni yu gesen ug uu? 2. Shono oroi bolson ch gsn haana l bol haana ATM ajilladag gdgiig yamar ch teneg hun medmeer yum ni esvel buruu bodood bn uu? 3. Arhi uusan huniig dagaad gert ni orj baidag ooroo er ni eruul uu? Ingeed bodood baihad FB ntr deer chat ntr geed bdg huuhen yum bishuu? Gert ni orj hamt arhi uuchaad une mongon deeree tohiroltsoogui heruul margaan garsan yum bishuu? Minii bodol shuu…

5  |  1
Тэнэг малаа(202.9.47.25) 2022 оны 03 сарын 04

Гадаадад очоод ах гэж Сошиалаар эрэгтэй хүмүүстэы холбоо барьж танилцдагын . Алуулна шдээ

0  |  1
zochin(98.215.126.149) 2022 оны 03 сарын 03

End tend hamgiin butehgui zavaan yum mongolchuudaas l garna.Udur mundsan bish emegtei hun zaaval shunu uureer neg ih mungu soliulj ene ter.

0  |  0
ardchilaliig byryy e(148.60.92.227) 2022 оны 03 сарын 03

Mongol hyn harid baigaa hernee bye byendee erdee ch tysaldaggyi ee!!!Pranzad baigaa Mongolchyyd bol lalariin hyn araatnagyyd baidag,zebhen har amia bodson bicheg abchihbal tegeed silnii honhoriig ni harahgyi ee!!Mongol hyn ertnii soyolt Mongol saihan setgelgee erebch chailgan Mongol hyn bye byenee ingetlee hynii nytagt darangyilah yalanguya emegtei hyniig ingej zodoh hychirhiileh ni yasan gytamsig be?...ene yutai holbootoi be?gebel manaid Ardchilal garch irseneeree oligtoi zyil bolsongyi ee!!hynii hybid niigemiin anahih yzel dabamgailj bysadiin bye ryy yasan ch yahab gesen myhar sohor yildelte

1  |  0
Zochin(121.173.46.54) 2022 оны 03 сарын 03

Sejgiin buzar yalaa awad zailasai.bie setgelere nasan turshda sharh awsan hund ta nar ydaj muuhai comment bichhe bolichih

1  |  0
Зочин(121.45.123.235) 2023 оны 01 сарын 18

Гарах үр дагавараа ухамсарлах чадваргүй зэрлэг новш янханы газар очдог байгаадаа. Солонгост суугаа Монголын ЭСЯ хэрэг гарангуут нь биш нутаг нэгтнүүдээ дээрэлхэж шантаажилдаг, хулгай дээрэм хийж Монголынхоо нэрийг шороотой хутгаад байгаа ОРК-уудыг нутаг буцааж, Монголд эрүүгийн харицлага хүлээлгэдэг, хилээр гарах эрхийг нь хаадаг .... болох хэрэгтэй. Новшуудаас болж гэм зэмгүй гэр бүлээ тэжээх гэж очсон Монголчууд хохирч Солонгосуудад ад үзэгдэж доромжлуулж байгаа.

9  |  0
zoc(66.181.178.133) 2022 оны 03 сарын 03

teneg bish bol gert n dagaj orj bdag

0  |  4
зочин(103.229.120.150) 2022 оны 03 сарын 03

Cолонгост байгаа гадны иргэдээс Mонголчууд хүчингийн хэрэгээрээ 3-т жагсаж байсан шүү.. саяхан болтол.

1  |  0
Zochin(202.9.40.6) 2022 оны 03 сарын 04

Bie vnelegch

1  |  8
Үнэн үг(66.181.161.7) 2022 оны 03 сарын 03

Овоо босгоогүй бол шаазгай хаана суух уу.Солонгост монгол төгрөг солиулна шөнө орой уулзах гээд өөрөө асуудалтай хүүхнүүд их байдаг.

3  |  8
..(150.129.141.210) 2022 оны 03 сарын 06

БНСУ-д байдаг Монголчууд угаасааа бүтэхгүй

6  |  2
Зориг(202.131.234.82) 2022 оны 03 сарын 04

Солонгост чинь манайхан хэн нэгэн танил. найз нөхөдийнхөө дэмжлэгээр л очиж ажилдаг биз дээ. Тэгэхээс ямар ч танилгүй, ажилд оруулах хүнгүй эмэгтэй хүн явна гэхээр итгэл төрөхгүй л байна даа.

3  |  3
Top