Шөнийн цагаар үйлдэгддэг гэмт хэргийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл. Үүнийг таслан зогсоохын тулд Цагдаагийн ерөнхий газраас удаа дараа архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг айлуудад хяналт шалгалт хийж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагчтайгаа архидан согтуурч удаа дараа хүүхдүүдээ үл хайхрах хүчирхийлэлд байлгаж байгаа жишээг сэрэмжлүүлэг болгох үүднээс "Шөнийн толь"-ийн сурвалжлах баг бэлтгэжээ
Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй, галгүй, хоолгүй гэрт байхаас илүүтэй 108 төвд амьдрахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )