Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна. Бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top