Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдаж байна.

65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Кайки Ямагүчиг 3-2 ялсан.
Шөвгийн наймд Армений Вазген Теваньянтай барилдаж, 2-1 ялснаар шилдэг 4-т шалгарлаа. Манай бөх өрсөлдөгчөө хоёр удаа 30 секундээр торгуулж, 2 оноо авсан. Барилдааны сүүлд нэг оноо алдсан ч хамгаалж чадлаа.

Одоо тэр шилдэг 4-т Оросын Шахиевтэй барилдана.

Загир Шахиев шөвгийн наймд Туркийн Селахатин Килищалаяныг 10:0 цэвэр ялсан юм.



Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хот

Сэтгэгдэл ( 1 )
Zurag cool